Цагаан давааны хогийн цэг хүртэлх ₮3.5 тэрбумын төсөвтэй, нэг километр гаруй авто замыг энэ долоо хоногт ашиглалтад оруулна гэж мэдээлэв
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Цагаан давааны зүүн энгэрт байрлах хогийн цэг хүртэл асфальтан хучилттай авто замыг өнгөрсөн оноос нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж эхлээд буй.
"Өнөөдрийн байдлаар 1.1 километр авто замын асфальтан хучилтыг хийж байгаа бөгөөд тэмдэг, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэж тавдугаар сарын 15-н гэхэд ашиглалтад оруулна. Зорчих хэсгийн 8 метр өргөнтэй, гэрэлтүүлэг, нэг талдаа явган хүний замтай" гэж гүйцэтгэгч компанийн төлөөлөл мэдээлэв.
Тус хогийн цэгийг 2011 онд бий болгосон бөгөөд хотын зүүн болоод төвийн бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг төвлөрүүлдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
