Ногоон ирээдүйг худалдан авч болох уу?

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 12 минутын өмнө
Сурталчилгаа

Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн санхүүжилттэйгээр хэрэгжиж буй “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл нь  2022 оноос 2026 оны хооронд хэрэгжиж Монгол Улсын хүнс, ус, ундааны салбарын бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит дэмжлэгүүдийг үзүүлсээр ирсэн билээ.

Уг төслийг Пипл ин Нийд ОУТББ, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо ТоС, Хөгжлийн Шийдэл ТББ болон Каритас Чех Репаблик ОУТББ нар хамтран хэрэгжүүлсэн ба БЖДҮ нарын үйлдвэрлэлийн явц дахь хүлэмжийн хийн ялгарал, хог хаягдлын менежмент, байгаль орчинд ээлтэй, нийгэм, засаглалын хүрээнд тогтвортой, шударга тогтолцоо бүхий үйл ажиллагаа явуулахад нь сургалт, чиглүүлэг өгч ажилласан.

зураг
 

Энэхүү төслийн онцлох үр дүн нь 22 БЖДҮ нарын менежмент, бүтээгдэхүүний түвшинд хөндлөнгийн үнэлгээ хийж үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнийхээ шошго хэсэгт "ESG" тэмдгийг байршуулж эхэлсэн явдал. "ESG" нь Environmental, Social, Governance гэсэн үгийн товчлол бөгөөд орчуулбал "БОНЗ" буюу Байгаль орчин, Нийгэм, Засаглал гэсэн утгатай.

зураг
 

Хэрэглэгчдийн дунд байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг зөвхөн дахин боловсруулдаг сав баглаа боодолтой гэсэн ойлголт түгээмэл байдаг. Харин “ESG” тэмдэг нь илүү өргөн хүрээг хамруулдаг. Тухайн бүтээгдэхүүн нь үйлдвэрлэгдэх явцдаа:

  • Байгаль орчинд илүү эерэг нөлөө үзүүлж чадсан уу?
  • Ус, цахилгаан эрчим хүчийг хэмнэж чадсан уу?
  • Хог хаягдлын менежментээ сайжруулсан уу?
  • Ажилчдын хөдөлмөрийн нөхцөл ээлтэй сайн байдаг уу?

Компанийн засаглал, ёс зүй хэр хангагдсан бэ? зэрэг олон шалгуурын дагуу үнэлэгддэг.

зураг
 

Мөн төслийн хүрээнд Алтан жолоо Группийн Carrefour олон улсын сүлжээ дэлгүүртэй хамтран үйлдвэрлэгч нарын “БОНЗ” байгаль орчин, нийгэм, засаглалд ээлтэй байх шалгуурыг хангасан бүтээгдэхүүнүүдийг албан таниулж эхлээд байна. Энэ нь хэрэглэгчдэд БОНЗ тэмдгийн ач холбогдлыг ойлгуулах, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг улам өргөн цар хүрээтэй дэмжих боломжийг олгож байгаа бодит алхам болсон юм.

Та ч гэсэн ESG тэмдэгтэй бүтээгдэхүүн худалдан авдаг болчихвол байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, үйлдвэрлэлийг дэмжих болно. Таны сонголт мэргэн байх болтугай.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.