"Маргааш өглөөнөөс Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болгоно"

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 18-ны 07:00 цагаас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болгоно.

Энэ нь иргэд алхах, гүйх, дасгал хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Өвлийн улиралд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж, нийтийн эзэмшлийн талбайн өнгө үзэмж, цэвэр байдлыг сэргээсэн.

Дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал өдөр бүр 07:00-19:00 цагийн хооронд гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт ирж, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлээрэй хэмээн тус хүрээлэнгийн хамт олон уриалжээ.

Хоёр жилийн өмнө буюу 2024 онд "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийг нийслэлийн өмчид бүрэн авч, засвар хийсэн байна.