Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилов
"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн ТУЗ-ийн хурал өчигдөр болж, шинэ гүйцэтгэх захирлыг томилжээ.
Тодруулбал тус компанийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилж, тэрбээр албан үүргээ хэрэгжүүлж эхэлсэн байна.
Д.Лхагвадулам нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олон жил удирдах албан тушаал эрхэлж, байгууллагын стратеги менежмент, бодлого төлөвлөлт, хэрэгжилтэд манлайлан оролцож ирсэн туршлагатай байна.
Тус компанийн өмнөх захирал Ж.Энхжаргалан өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн билээ.
Өнгөрсөн жил Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн өмчид шилжүүлж, түүний орчмын 12.8 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
