Өдөрт 10,000 алхах нь таны амьдралыг 14 минутаар уртасгана
Дэлгэцийн өмнө болон суугаа өнгөрүүлэх цагаа дурын хөдөлгөөнөөр орлуулж бие болон сэтгэцийн эрүүл мэндээ дэмжихийг Нийгмийн эрүүл мэндийн төвөөс зөвлөлөө.
Дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх нь зүрх судасны өвчин, чихрийн шижингийн 2-р хэв шинж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, сэтгэл санааны хямрал, айдас түгшүүрийн шинж тэмдгийг бууруулах, ой санамж муудах эрсдэлээс сэргийлэх, ой тогтоолтыг сайжруулах, тархины үйл ажиллагааг дэмжихэд чухал ач холбогдолтой аж.
10,000 алхам нь Сүхбаатарын талбайгаас Нарантуул зах хүртэл дунджаар 1-1.5 цаг алхах зайтай дөхнө.
Түүнчлэн өдөрт 30 минутаас их хугацаанд идэвхтэй хөдөлгөөн хийж, архи тамхинаас татгалзан, стрессээ зөв удирдсанаар халдварт бус өвчин ↓ 90%, Эрт нас баралт ↓ 50%, Зүрх судасны өвчин ↓ 80%, 2-р хэлбэрийн чихрийн шижин ↓ 90%, Хавдар ↓ 30% бууруулах боломжтой юм байна.
Эх сурвалж: НЭМҮТ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

