Зургаадугаар сарын 13-нд нутгийн төв хэсгээр 14, 15-нд нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Зургаадугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн, бага зэргийн хур тунадастай бол хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД-аас хүйтэн бол гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд хур тунадастай байх төлөвтэй
байгаа юм.
06-р сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 06-р сарын 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар,
- 06-р сарын 15-нд Дорнод-Дарьгангын тал нутгаар,
- 06-р сарын 16-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар,
- 06-р сарын 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
- 06-р сарын 15-нд нутгийн баруун хагаст,
- 06-р сарын 16-нд ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!