Зуны саруудын цаг агаарын төлөв
Зуны саруудад ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх хэдий ч хур тунадас бага байх төлөвтэй байгаа юм байна.
Иймд агаар, хөрсний хэт халалт, хуурайшилт нэмэгдэх хандлагатай байх тул болзошгүй ой хээрийн түймэр, цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Олон жилийн дундаж /ОЖД/ гэдэг нь ойлгоход хэцүү зүйл огт биш юм. Товчхондоо 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлдэг. Иймд зуны саруудад олон жилийн дунджаар хэр их хур тунадас ордог, агаарын температур хэд орчим байдаг болон энэ жил тухайн утгаас ямар байх талаар харьцуулж хараарай.
ЗУРГААДУГААР САР
АГААРЫН ТЕМПЕРАТУР 6-р сарын ОЖД:
- Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр +6…+12°С,
- Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар +20...+24°С,
- бусaд нутгaaр +13...+19°С дулаан бaйдаг байна.
2026 оны 6-р сард:
- Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
[ Н–агаарын температур ОЖД–ын орчим, Д–агаарын температур ОЖД–аас дулаан ]
2026-6-р сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)
6-р сарын агаарын температурын ОЖД (1991-2020)ХУР ТУНАДАС 6-р сарын ОЖД:
- Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–70 мм,
- Их Нуруудын Хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10–20 мм,
- бусад нутгаар 20–60 мм хүртэл хур тунадас ордог байна.
2026 оны 6-р сард:
- Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховд, Говь–Алтай, Өмнөговийн нутаг, Увс, Завханы баруун, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
[ Б–хур тунадас ОЖД–аас бага, Н–хур тунадас ОЖД–ийн орчим ]
2026-6-р сард хур тунадас
6-р сарын хур тунадасны ОЖД (1991-2020)ДОЛООДУГААР САРД
АГААРЫН ТЕМПЕРАТУР 7-р сарын ОЖД:
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +8...+14°С,
- Алтайн өвөр говь болон говь талын нутгаар +20...+26°С,
- бусад нутгаар +14...+20°С байдаг байна.
2026 оны 7-р сард:
- Агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутаг, Төвийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна
[ Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ын орчим ]
2026-7-р сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)
7 дугаар сарын агаарын температурын ОЖД (1991-2020) ХУР ТУНАДАС 7-р сарын ОЖД:
- Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 70–100 мм,
- Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–30 мм,
- бусад нутгаар 30–70 мм бороо ордог байна.
2026 оны 7-р сард:
- Баян–Өлгий, Ховд, Говь–Алтай, Өмнөговийн нутаг, Увс, Завханы баруун, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
[ Б–хур тунадас ОЖД–аас бага, Н–хур тунадас ОЖД–ийн орчим ]
2026-7-р сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)
7-р сарын хур тунадасны ОЖД (1991-2020)
НАЙМДУГААР САРД
АГААРЫН ТЕМПЕРАТУР 8-р сарын ОЖД:
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8...12°C,
- Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар 20...26°C,
- бусад нутгаар 12...20°C дулаан байдаг байна.
2026 оны 8-р сард:
- Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
[ Н–агаарын температур ОЖД–ын орчим, Д–агаарын температур ОЖД–аас дулаан ]
2026 оны 8-р сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)
8-р сарын агаарын температурын ОЖД (1991-2020)ХУР ТУНАДАС 8-р сарын ОЖД:
- Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–100 мм,
- Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 10–20 мм,
- бусад нутгаар 20–60 мм ордог байна.
2026 оны 8-р сард:
- Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь–Алтайн ихэнх, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын өмнөд, Дорнодын зүүн хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
[ Н–хур тунадас ОЖД–ийн орчим, Б–хур тунадас ОЖД–аас бага ]
2026-8-р сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм
8-р сарын хур тунадасны ОЖД (1991-2020)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
