Нэгдүгээр сургуулийн хичээлийн байранд нийслэлийн төсвийн ₮3 тэрбумаар их засвар хийнэ
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн хичээлийн хуучин байранд энэ зун их засвар хийхээр болжээ.
Улаанбаатар хотын 1 дүгээр бүрэн дунд сургууль 1923 онд байгуулагдсан бөгөөд 1940 онд Маршал Х.Чойбалсаны санаачилгаар хичээлийн 4 давхар барилгыг бариулж, ашиглалтад оруулан энэ ондоо Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор тус сургуулийг Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Улсын лаборатори 1-р сургууль гэж нэрлэжээ.
Тус сургуулийн барилга Монгол Улсын анхны 4 давхар барилга аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
