ФОТО: Төрийн ёслол хүндэтгэлийн танхимыг шинэчлэн засжээ
Төрийн ёслолын арга хэмжээ болдог Ёслол хүндэтгэлийн танхимыг шинэчлэн засаж байгаа аж.
Тус танхимд "Чингис хаан" тэргүүн зэргийн одон, ардын болон гавьяат цол хүртээх, "Алдарт эх"-ийн одон гардуулах гэх зэрэг нэн хүндтэй арга хэмжээг зохион байгуулдаг.
Төрийн сүлд болон Есөн хөлт их цагаан тугийг хүндэтгэлтэйгээр байрлуулсан энэхүү танхим хэрхэн өөрчлөгдсөнийг өнөөдөр "Алдарт эх"-ийн одон гардуулах үеэр харж болохоор байлаа.
2026 оны хоёрдугаар сарын 18-нд буюу Гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд төрийн гурван өндөрлөг Есөн хөлт их цагаан туганд хүндэтгэл үзүүлэх үед танхим доорх зурагт үзүүлснээр байв.
Тэгвэл засвар шинэчлэлийн явцад гол хананы дээд хэсэгт Их эзэн Чингис хааны алтадсан дүрийг залсны зэрэгцээ их хаадын хөргийг байрлуулжээ. Мөн тааз хэсгийг ч алтдаж чимсэн байна.
Одоогоор засварын ажил үргэлжилж байгаа бөгөөд бүрэн дууссаны дараа л дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтойг албаны эх сурвалж хэллээ.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
