Ж.Батдорж: Бороо орсны дараа Хүннү 2222 хорооллын урд талд иргэд явах боломжгүй болтол ус тогтдог
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 хорооллын урд талд борооны ус зайлуулах шугамыг засварлаж, шинэчилж байгаа бөгөөд зургаадугаар сарын 15-ны өдөр бүрэн дуусах юм байна.
Энэ тухай ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдорж “Хүннү 2222 хорооллын урд талд сүүлийн 2-3 жилд бороо орсны дараа ус их хэмжээгээр тогтдог, явган болон автомашинтай иргэд зорчих боломжгүй болдог. Уг асуудлыг шийдвэрлэхээр шугам угсралтын ажлыг эхлүүллээ. Нийт 350 метр газарт 400 диаметртэй төмөр бетон хоолой угсарч байна. Мөн шинээр цагт 300 метр куб хүчин чадалтай насос станц байгуулна.
Өнөөдрийн байдлаар Арцатын ам, Чингисийн өргөн чөлөө, Зуунмод, Шархад, Санзай орчимд хөрсний ус зайлуулах, борооны ус зайлуулах шугам угсрах ажлуудыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна.
Үүний дараа Найрамдлын зам, Сөүлийн гудамж зэрэг байршлуудад борооны ус зайлуулах шугамыг угсарна” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
