ХХБ “Хязгааргүй Мөрөөдөл” төслөөрөө дамжуулан Монгол Улсын Консерваторын номын санг тохижуулж өглөө

СУРТАЛЧИЛГАА
1 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

ХХБ 2018 оноос “Хязгааргүй Мөрөөдөл” төслөө хэрэгжүүлж ирсэн билээ. Тус төсөл нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, боловсрол, эрүүл мэндэд нь чиглэсэн бодит дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Энэ удаа бид олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Хязгааргүй Мөрөөдөл” төслөө Монгол Улсын Консерваторын хүүхдүүдэд зориулан хэрэгжүүллээ. Ингэхдээ Монгол Улсын Консерваторын номын санг номоор баяжуулж, шинэчлэн тохижуулж өглөө.

зураг
 

Монгол Улсын Консерватори нь улсын хэмжээнд хүүхдэд бүрэн хэмжээний урлагийн боловсрол олгож, бэлтгэл ангиас докторын түвшин хүртэл хэмжээнд бэлтгэдэг цорын ганц хөгжмийн дээд байгууллага билээ. Ийм ч учир Монгол Улсын мэргэжлийн урлагийн салбарын боловсон хүчний 70%, зөвхөн мэргэжлийн хөгжимчдийн 87%-ийг тус сургуулийн төгсөгчид эзэлдэг байна.

Энэхүү төслийн үр дүнд Монгол Улсын Консерваторт суралцаж буй 1000 гаруй хүүхэд залууст хүрэх номын хүртээмж нэмэгдэж, номын санч, багш нарын ажлын орчин илүү тав тухтай болж байгаа юм.

зураг
 

Ийнхүү “Хязгааргүй мөрөөдөл” төсөл 2018 оноос хойш нийт 61 сургууль цэцэрлэгийн 200 мянга гаруй хүүхэд, 10000 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчдийн боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна. Бид цаашид ч уг төслөөр дамжуулж, Монголын хойч ирээдүй болсон хүүхэд, залуусаа дэмжиж ажилласаар байх болно.

Хүүхэд бүр эрүүл, жаргалтай инээж байг...

Худалдаа Хөгжлийн Банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.