“ЛОЖИСТИК ФОРУМ 2026” амжилттай зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо /МТЗНХ/-ноос уламжлал болгон зохион байгуулдаг тээвэр, ложистикийн салбарын томоохон арга хэмжээ болох “ЛОЖИСТИК ФОРУМ 2026” нь 5 дугаар сарын 22-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

зураг
 

Энэ жил 5 дахь удаагаа зохион байгуулагдсан тус форум нь дэлхий дахинд үүсээд буй түлш, шатахууны нөхцөл байдал, геополитикийн өөрчлөлтөөс Монгол Улсын тээвэр, ложистикийн салбар болон эдийн засагт үзүүлэх нөлөө, төмөр зам болон авто тээврийн дэд бүтцийн сорилтууд, хил боомтын нэвтрүүлэх чадвар, тээвэрлэлтийн зардлыг бууруулах боломж зэрэг салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн өргөн цар хүрээг хамарсан арга хэмжээ болсон юм.

зураг
 

Энэ жилийн форумын онцлох зочдын нэгээр China Railway Material Group Co., Ltd., Supply Chain Technology Group Co., Ltd.-ийн Ерөнхий менежер Ouyang Bing хүрэлцэн ирж, “Монгол Улсын транзит тээврийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд Монгол Улсаар дамжин өнгөрөх ачааны урсгалыг нэмэгдүүлэх, бүс нутгийн тээврийн сүлжээнд Монгол Улсын оролцоог өргөжүүлэх боломжийн талаар илтгэл тавив. 

Мөн форумын үеэр салбарын төлөөллүүдийн оролцсон панел хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага болон мэргэжлийн холбоодын төлөөлөл тээвэр, ложистикийн салбарын бодит сорилт, боломж, хамтын ажиллагааны талаар нэгдсэн байр суурь, санал шийдлээ хуваалцсан юм.

Ложистик форум нь салбарын оролцогч талуудыг нэг дор цуглуулж, тулгамдсан асуудлаа нээлттэй хэлэлцэн, цаашдын хамтын ажиллагаа, бодит шийдлийн талаар нэгдсэн ойлголт бий болгосон үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

зураг
 
зураг
 
зураг
 

Форумын шууд дамжуулалтыг үзэх: www.facebook.com/share/v/18jQRCZjd5/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.