ФОТО: Хоёр дархан аварга, гурван улсын аварга, долоон улсын арслан, таван улсын гарди, 16 улсын заан цолтон НЭГ ДАВЛАА
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна.
Энэ удаагийн нэгийн даваанд улсын цолтой нийт 134 бөх нэг барилдаж байна.
Одоогийн байдлаар дархан аварга Г.Өсөхбаяр, Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай нар залуу бөхчүүдээр нэг давлаа.
Улсын арслан цолтноос:
- Ц.Содномдорж,
- Б.Орхонбаяр,
- Х.Мөнхбаатар,
- Э.Оюунболд,
- Ц.Бямба-Отгон,
- Р.Пүрэвдагва,
- Э.Батмагнай нар залуу бөхчүүдээр нэг даваад байна.
Улсын гарди цолтноос:
- М.Баяржавхлан,
- Д.Рагчаа,
- Ө.Бат-Орших,
- Ш.Жаргалсайхан,
- Ж.Бат-Эрдэнэ нар,
Улсын заан цолтноос:
- Б.Пүрэвсайхан,
- Н.Жаргалбаяр,
- Ц.Мягмарсүрэн,
- Б.Бат-Өлзий,
- Д.Баасандорж,
- М.Өсөхбаяр,
- М.Лхагвагэрэл,
- Б.Батмөнх,
- Д.Анар,
- Т.Санчир,
- Д.Амгаланбаатар,
- Ц.Одбаяр,
- Б.Серик,
- Д.Хүдэрбулга,
- Б.Соронзонболд,
- С.Сүхбат нар залуу бөхчүүдээр нэг давлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

