ФОТО: Агар зандан хашлаганаас алдууран цойлох мэт Хязаалан насны морьд эргэхэд бэлэн болж байна
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт эхлэхэд бэлэн боллоо.
Энэ жилийн уралдаанд 250 хурдан хүлэг сэрвээний өндрөө хэмжүүлж байгаа юм. Хязаалан насны морьдын сэрвээний өндөр 137 см-ээс хэтрэхгүй байх учиртай. Хязаалангийн уралдаан 15-17 км-т хурд, хүчээ сорих бөгөөд 10:00 цагт эхэлж, 11:00 цагаас эхний таван морь бариандаа орж ирэх юм. Үргэлжлүүлэн 12:00 цагаас Шүдлэн насны морьдын уралдаан эхлэх билээ.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

