Өнөөдөр Хөвсгөл, Булган, Архангайн нутгаар их хэмжээний бороо орох тул үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
IKON.MN
Гэрэл зургийг mpa.mn
Цаг уур, орчны шинжилгээний газраас үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ хүргэж байна.
2026 оны долоодугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, зүүн хажуугийн Улз, Хангай нурууны арын Чулуут, Их Хянганы нуруунаас усжих Халх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см нэмэгджээ.
Өнөөдрийн байдлаар Халх, Ховд, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см давсан байна.
Өнөөдөр /2026.07.10/ Хөвсгөл, Булган, Архангайн нутгаар их хэмжээний бороо орох тул гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх магадлал өндөр тул гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхааруулж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

