СТАТИСТИК: Манай улсад Харваач нэртэй гурав, Уяач нэртэй хоёр хүн бий
Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2026 оны долдугаар сарын 9-ний байдлаар Наадам нэртэй 30 хүн, Бөх нэртэй 17, Даншиг нэртэй зургаа, Цэнгэлдэх, Уяач, Зодог гэх нэртэй тус бүр хоёр, Айраг, Баянходоод нэртэй тус бүр нэг хүн байна.
Үндэсний бөхийн Дархан аварга, Даян аварга болон Аварга цолтой бөхчүүдтэй ижил нэртэй иргэд олон бий.
Тухайлбал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Даяар дуурсагдах далай даян, дархан аварга Ж.Мөнхбат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй ижил нэртэй иргэд хамгийн олон байдаг.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


