ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2026/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Азжаргал: Хиймэл оюун ухааны хэрэглээ нь мэдлэгийн гүн ойлголтыг алга болгож байна. Бид маргаашаа дахин эргэцүүлэх хэрэгтэй

Б.Мөнхтуяа, ikon.mn
2026 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Боловсролын чанар, хүмүүншил: Дижитал эрин үед сургах, сурах арга зүйн шийдэл” сэдэвт 19 дэх удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 75 жилийн түүхэн ойг угтан зохион байгуулагдсан бөгөөд дижитал эрин үед боловсролыг хүмүүншүүлэхийн ач холбогдлыг онцлон авч үзсэн юм.

Тус хуралд АНУ, Герман, Япон, БНСУ зэрэг 18 орны 150 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, өөрсдийн судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулан хэлэлцүүллээ.

Хурлын үеэр хиймэл оюун ухаан боловсролын салбарт хэрхэн нөлөөлж байгаа болон дижитал эрин үед сургах, сурах арга зүйд гарч буй өөрчлөлтийн талаар Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацын албаны дарга Э. Азжаргал байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Дижитал эрин рүү шилжиж байгаа энэ үед суралцагч, оюутнууд бодох, сэтгэх, уншиж судлах үйл ажиллагаагаа бүхэлд нь хиймэл оюун ухаанд даатгах нь мэдлэг, чадвар эзэмшсэн, зөв төлөвшилтэй мэргэжилтэн бэлтгэхэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Харин багш, суралцагчид хиймэл оюун ухааныг мэдлэг, мэдээлэл авах, сургалт, судалгааны үйл ажиллагааг дэмжих хэрэгсэл болгон зөв зохистой ашиглах нь чухал” хэмээн онцоллоо.

Түүнчлэн хиймэл оюун ухааныг хэт их, зохисгүй ашиглах нь суралцагчдын мэдлэгийг гүнзгий ойлгох, бие даан сэтгэх, асуудлыг өөрийнхөөрөө шийдвэрлэх чадварт сөргөөр нөлөөлж, суралцах үйл явцыг гүехэн түвшинд хүргэх эрсдэлтэйг тэрбээр тэмдэглэв.

Тухайлбал, оюутан багшийн өгсөн даалгаврыг өөрөө судалж, гүйцэтгэхийн оронд хиймэл оюун ухаанаар бүхэлд нь хийлгэж ирэх тохиолдол нэмэгдэж байгаа нь багшийн зүгээс суралцагчийн бодит мэдлэг, чадварыг үнэлэхэд хүндрэл учруулж байна.

Иймээс боловсролын байгууллагууд хиймэл оюун ухааны хэрэглээний талаар цаашид дахин нухацтай авч үзэж, суралцагчдыг хиймэл оюун ухааныг даалгавраа бүрэн гүйцэтгүүлэх хэрэгсэл бус, харин суралцах үйл явцыг дэмжих зөвлөх, туслах хэрэгсэл болгон ашиглах дадал, зохистой хэрэглээг төлөвшүүлэх шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл, багшийн өгсөн даалгаврыг оюутан хиймэл оюун ухаанаар шууд гүйцэтгүүлэх бус, тухайн даалгаврыг бие даан судалж, бодож, боловсруулсны дараа хиймэл оюун ухаанаас зөвлөгөө, нэмэлт мэдээлэл, дэмжлэг авах байдлыг сургалтын үйл явцад хэвшүүлэх нь чухал юм.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
1 | 9 цаг