ФОТО: "Галзуу" үг хэлэх боломжоор хангасан Жеффри Эпштейнтэй холбоотой сонсгол

Н.Эрхбаяр, iKon.mn
37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хууль зүйн байнгын хорооноос “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” буюу АНУ-ын бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж буй.

УИХ-аас зохион байгуулдаг Ерөнхий хяналтын сонсгол нь тодорхой сэдвийн хүрээнд олон нийтэд үнэн зөв мэдээлэл түгээх үндсэн зорилготой. Тиймээс төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулж мэдээлэл авах, тус асуудалтай холбоотой хүмүүс тайлбар өгдөг. 

Гэвч өнөөдрийн сонсголд Жеффри Эпштейний хэргийн баримтуудад дурдагдсан хүмүүсийг гэрчээр огт дуудсангүй. Мөн Жеффри Эпштейнтэй мэйлээр харьцаж байсан Гадаад Хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн уг асуудлыг ярих ёстой гол гэрч боловч сонсголд дуудаагүй юм. Харин Хүний эрхий үндэсний комисс, цагдаагийн байгууллагын төлөөлөл, хүүхдийн асрамжийн газрын төлөөлөл болон иргэдийг оролцууллаа. 

Жеффри Эпштейний хэргийн ил болгосон баримтад Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр 81, Ц.Элбэгдоржийн нэр 46 удаа тус тус дурдагдсан. Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад нь тусалсан Эпштейнд талархал илэрхийлж байсан бол Ц.Элбэгдорж Ж.Эпштейнтэй 2013 оны есдүгээр сарын 23-нд уулзаж байсан нь уг баримтад тодорхой бий.

УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч Б.Баярбаатар иргэдийн төлөөллийг нэг цагийн хугацаанд чөлөөтэй яриуллаа. Иргэдийн ярьж буй зүйлийг тоймловол "Оюутолгой төслийг зогсоо, Ц.Элбэгдоржийг барьж хорь, Монгол охидыг бэлгийн мөлжлөгт зуучилсан, Ц.Элбэгдорж гадаадын гэмт бүлэглэл ирэх үүд хаалга нээсэн, цар тахлын эсрэг вакцин хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг" гэх мэт сонсголын сэдэвтэй холбоогүй зүйл ярьж байна. 

Сонсголыг хэрхэн зохион байгуулах нь УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын бүрэн эрх. Гэвч хууль тогтоох дээд байгууллагын нэр барьж иймэрхүү байдлаар сонсгол зохион байгуулж, дээрх "галзуу" үг хэлэх боломжоор хангаж өглөө.

Жеффри Эпштейн нь Америк, Европын улс төр, бизнес, урлагийн маш олон алдартнуудтай дотно найзалж, тэднийг зугаацуулах охид бүсгүйчүүдийг олж өгдөг байсан гэгддэг. Тэрбээр шүүх хурлаа хүлээж байхдаа 2019 оны наймдугаар сард Нью-Йоркийн шоронд амиа хорлосон юм.

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг