Жеффри Эпштейнтэй холбоотой сонсголд Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэнг оролцуулах боломжгүй гэв

Н.Эрхбаяр, iKon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хууль зүйн байнгын хорооноос АНУ-ын бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордонд зохион байгуулж байгаа билээ. 

Өнөөдрийн сонсголд Жеффри Эпштейний хэргийн баримтуудад дурдагдсан хүмүүсийг оролцуулахгүй байгаа асуудал яригдлаа.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар: 2007-2017 онд Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан хүний хувьд иймэрхүү асуудалд хэдэн үг хэлэх ёстой. Өнөөдрийн сонсголд оролцож буй хүмүүсийн өөрсдийн уншиж байгаа зүйлд хэр итгэлтэй байна вэ. Зарим нь эрүүгийн шинж чанартай зүйл ярьж байна. Хүний мах шарж идээд, хэншүүг нь үнэртэж байсан юм шиг ярилаа. 

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг Монгол Улсад байх хугацаанд хийх боломжтой байсан. Миний авсан мэдээллээр УИХ-ын дарга болон сонсгол санаачилсан Б.Баярбаатар нарыг хүүхдүүдээ цуглуулаад хамт уулзах урилга тавьсан. Очиж уулзаагүй, явсан хойно нь сонсгол зохион байгууллаа. 

Өнөөдрийн хурлаар Жеффри Эпштейний агсны асуудлыг ярих гэж байгаа юм уу. Эсвэл Жеффри Эпштейнтэй уулзалтад оролцсон төрийн тэргүүн, албаны хүмүүсийн талаар ярих гэж байна уу. Тэр уулзалтын хүрээг тасалж аваад юу яригдсаныг мэдэх гэж байгаа бол гэрч байх ёстой. Тухайн үед Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан, тухайн уулзалтад оролцсон Л.Пүрэвсүрэн гэж хүн манай өрөөнд өглөө ирээд сонсголд намайг урьсангүй гэсэн. Энэ танхимын гадна сууж байна, оруулж ирээд үгийг нь сонсъё. Энэ сонсгол нэг тал руугаа хэлбийчих вий дээ. Болор сан, Л.Пүрэвсүрэн нарыг оруулж ирээд мэдээлэл авбал тэнцвэртэй болно. 

Бүх учир начрыг мэдэж байгаа Гадаад Хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэнг үүдэн сойчхоод бид юу хэлэлцэх юм бэ. Хээрийн шүүх явуулах гээд байгаа юм уу. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Манай сонсголын тов зургаадугаар сард батлагдсан. Үүний дараа Ц.Элбэгдорж Монголд ирсэн. Есдүгээр сарын 12-нд Монголоос явсан гэдэг мэдээлэл авсан.

Энэ бол хяналтын нээлттэй сонсгол, бидэнд мөрдөн шалгах чиг үүрэг байхгүй, гэрч дуудах эрхгүй. 14 хоногийн хугацаанд цахим бүртгэл явагдсан. Энд сууж буй хүмүүс бүгд цахим бүртгэлээр орж ирсэн. 

Хянан шалгах түр хороо байгуулагдвал мөрдөн шалгах болон гэрч дуудах чиг үүрэг авдаг. Би дэг зөрчихгүй. Сүүлд нь та нар намайг дэг зөрчсөн гээд Үндсэн хуулийн цэцэд өгвөл яах вэ. Гадаад Хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн нээлттэй бүртгүүлээд орж ирэх боломж байсан. Манай сонсгол шүүх хурал биш. 

Ц.Элбэгдорж над руу хоёр удаа уулзах хүсэлт ирүүлсэн. Би хоёулд нь татгалзсан. Учир юу вэ гэвэл би ганцхан шаардлага тавьсан. Би заавал хүүхдүүдтэй уулзаад яах вэ, хэвлэл мэдээллээр олон нийтэд мэдээлчих гэсэн. 

ВИДЕО:

Зураг
1 | 5 цаг