Энэ онд 856,636 жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны үзүүлэлтийг давжээ
iKon.MN
Эх сурвалж: Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо
Энэ оны эхний арван сарын байдлаарх жуулчдын тоон мэдээллийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос танилцууллаа.
Манай улс
- 2025 онд нийт 847,170 жуулчин хүлээн авсан.
- 2026 оны аравдугаар сарын 6-ны байдлаар 856,636 жуулчин хүлээн авчээ. Энэ нь өнгөрсөн оны амжилтыг 9,466 жуулчнаар ахиулсан үзүүлэлт болов.
Ингэснээр нэг сая жуулчин хүлээн авах зорилтын 85.7 хувьд хүрч, зорилтоо биелүүлэхэд 143,364 жуулчин хүлээн авах үлдээд байгааг мэдээллээ.
Оны эхнээс ирсэн жуулчдын тоогоор ОХУ, БНХАУ, БНСУ тэргүүлж байна.
Аравдугаар сарын эхний зургаан хоногт ОХУ-аас 7,210, БНСУ-аас 2,768, БНХАУ-аас 2,025, Японоос 628 жуулчин иржээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


