Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Эрхүү хотын тахал судлалын хүрээлэнгийн ажилтан халдварт өвчний улмаас амиа алдсан байж болзошгүй гэсэн мэдээлэл дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өчигдөр уг ажилтны үхэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллээ хуваалцахыг Оросын талд уриалсан бол ерөнхийлөгч Дональд Трамп нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдсэн.

Харин Оросын эрх баригчид үүнийг тахал дэгдээгүй, лабораторийн ажилтан эмэгтэй “тодорхойгүй шалтгаантай уушгины үрэвслийн улмаас” нас барсан гэж мэдээлж байгаа.

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп удахгүй энэ асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярих гэж байгаагаа мэдээлжээ.

Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэр нэг сэтгүүлч түүнээс Путинтэй энэ асуудлаар ярилцсан эсэхийг асуухад “Би утсаар ярихаар төлөвлөсөн. Тун удахгүй” гэж хариулсан байна.

Үүссэн нөхцөл байдлыг АНУ-ын тагнуулын албад судалж байгаа эсэхийг асуухад Трамп “Бид маш нухацтай хэлэлцэж байгаа. Маргааш гэхэд энэ талаар мэдээлэл өгөх байх” гэж хариулжээ.

The Wall Street Journal сонины мэдээлснээр АНУ-ын төрийн департамент ОХУ-д дипломат шугамаар албан ёсны сануулга (demarche) өгсөн гэнэ.

Тухайлбал эрүүл мэндийн эрсдэлтэй холбоотой мэдээллээ хуваалцахгүй нууцлах нь тус улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагатай зөрчилдөж байгааг анхааруулсан юм байна.

 

Эх сурвалж: AFP

 

Зураг
56 минут