Монголд бүтээсэн хэл сурах платформ дэлхийн $54.8 тэрбумын зах зээлийг онилж байна
Foxt.app-ийн зорилго зөвхөн Монголын зах зээлд хэл сургалтын апп хөгжүүлэхэд бус, Монголд бүтээгдсэн технологийн бүтээгдэхүүнийг дэлхийн хэрэглэгчдэд хүргэхэд чиглэж байна.
Foxt нь хэл сурахыг зөвхөн хичээл үзэх, дүрэм цээжлэх хэлбэрээр бус багштай ярилцах, бусадтай дадлага хийх, сонсох, үзэх, өдөр тутамдаа ашиглах нэг орчинд нэгтгэж байгаагаараа онцлог.
Мөн суралцагчдыг дэлхийн багш нартай холбохын зэрэгцээ Монгол багш нарын мэдлэгийг дэлхийн суралцагчдад хүргэх хоёр талт боломжийг бий болгож байна.
Дэлхийн онлайн хэл сургалтын зах зээл 2024 онд 22.1 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан бол 2030 он гэхэд 54.8 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Монголд бүтээгдсэн Foxt.app энэхүү хурдацтай өсөж буй зах зээлд өрсөлдөх зорилготой АНУ-д бүртгэлтэй стартап компани болсон байна.
“Хүүхэд эх хэлээ дүрэм цээжилж бус, сонсож, ойлгож, харилцаж байж эзэмшдэг.”
Хэл шинжээч Stephen Krashen-ийн Natural Approach болон Comprehensible Input үзэл баримтлал нь ч гадаад хэлийг ойлгогдохуйц хэлний хэрэглээ, бодит харилцаагаар дамжуулан эзэмшихийн ач холбогдлыг онцолдог.
Foxt.app энэ зарчимтай нийцүүлэн багштай бодитоор ярилцах, Live room-д дадлага хийх, богино видео үзэх, AI орчуулга ашиглах, найзтайгаа хамт суралцах боломжуудыг нэг платформд нэгтгэжээ. Онлайн сургалтын өрөө нь дотроо багш сурагч хамт тоглох тоглоомтой, гэрийн даалгавар нь видео эффэкт ашиглаж бичлэг хийх зэрэг шинэ содон үйлчилгээнүүдийг хөгжүүлж байна.
Хүүхдийг багаас нь гадаад хэлтэй “нөхөрлүүлээрэй”
Эцэг эхчүүдийн хувьд хүүхдэдээ гадаад хэлийг зөвхөн шалгалт, даалгавар мэтээр ойлгуулахаас илүү багаас нь сонсож, ярьж, харилцдаг өдөр тутмын хэрэглээ болгох нь чухал.
Foxt-оор дамжуулан хүүхдийнхээ түвшин, сонирхолд тохирсон гадаад багшийг сонгож, тогтмол ярилцах орчин бүрдүүлэх боломжтой. Гол зорилго нь хүүхдийг багаас нь гадаад хэлнээс айдаггүй, ярьж үзэх дуртай, харилцах сонирхолтой болгох юм.
Цэцэрлэг болон бага сургуулийн мэргэжлийн багшийн дипломтой багш нар олон байгаа тул та өөрт тохирох багшийг хайхад л болно.
Найзтайгаа хамт нэг багшаас суралцана — Learn 2gether
Ганцаараа сурахаас илүү найзтайгаа хамт сурах дуртай хэрэглэгчдэд зориулсан Learn 2gether боломж Foxt-д нэмэгдлээ.
Хоёр суралцагч нэг багштай нэг хичээлд хамт сууж, харилцан ярилцаж, бие биетэйгээ дадлага хийх боломжтой. Найз, ах дүү, хосууд эсвэл хамтран ажиллагсад ч хамт суралцаж болно.
Монгол багш нараа дэлхийн суралцагчидтай холбогдохыг урьж байна
Foxt.app-д одоогоор 3,700 гаруй багш бүртгэгдсэнээс 30 улсын 1,000 гаруй мэргэжлийн багш хичээл орох шалгуурыг биелүүлж онлайн хичээл орж эхлээд байна.
Англи, Солонгос, Япон, Хятад болон бусад хэлний багш нар, мөн гадаад хүмүүст Монгол хэл, математик заах багш нарыг Foxt.app-д үнэ төлбөргүй нэгдэж, багшийн профайлаа үүсгэхийг урьж байна.
Ингэснээр Монгол багш зөвхөн дотоодын суралцагчдаар хязгаарлагдахгүй, өөрийн мэдлэг, ур чадвараа дэлхийн хэрэглэгчдэд хүргэж, онлайнаар орлого олох шинэ боломж нээгдэнэ.
Foxt.app-ийн Corporate хэсэг нь байгууллага ажилтнуудынхаа хэлний сургалтыг зохион байгуулахад зориулагджээ.
Компани ажилтнуудаа сургалтад хамруулж, мэргэжлийн багштай хичээллүүлэхээс гадна сургалтын идэвх, зарцуулалт болон ахицыг нэг дороос хянах боломжтой.
Ингэснээр хэлний сургалтыг ажилтны бодит хэрэгцээ, ажлын орчинтой нь уялдуулан зохион байгуулж, байгууллагын хүний нөөцийн хөгжлийн нэг хэсэг болгох боломж бүрдэнэ.
Нэг апп дотор хэл сурахад хэрэгтэй үндсэн боломжууд
Foxt-ийн гар утасны апп нь AI түвшин тогтоох шалгалт, дэлхийн багш нараас сонгох, Live room, богино видео контент, AI орчуулга, AI уншлага, AI-тай ярианы дадлага зэрэг боломжийг нэг дор нэгтгэжээ.
Өөрөөр хэлбэл хэрэглэгч өөрийн түвшнээ мэдэхээс эхлээд багшаа сонгох, хичээллэх, бусадтай ярилцах, өдөр бүр контент үзэж хэлээ ашиглах хүртэлх үйл явцыг нэг платформоос хийх боломжтой.
Монголоос дэлхийд ашиглагдах боловсролын дижитал бүтээгдэхүүн Foxt.app
Stop study Start Speak!
Олон улсын зах зээлд хамтран ажиллах хүсэлтэй компани info@foxt.app хаягаар холбогдоорой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


