Э.Батшугар: Хил дээр халуун хэмжиж байгаа. Тусгаарлах өрөө бэлдсэн. Тахлын шинж илрээгүй гэх мэдээг ОХУ-аас өгсөн

М.Батчимэг, ikon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Эрхүү хотын тахал судлалын хүрээлэнгийн ажилтан халдварт өвчний улмаас амиа алдсан байж болзошгүй гэх мэдээлэл гараад байгаа юм. Өчигдрийн байдлаар ОХУ-ын Иркутск муж, Иркутск болон Шелехов хотын ариун цэвэр, халдвар судлалын нөхцөл байдал одоогоор тогтвортой байгаа гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв /ЗӨСҮТ/-өөс мэдээллээ. 

Тодруулбал хавьтал болсон иргэдэд хийж буй эмнэлгийн ажиглалт дуусах шатандаа хүрсэн бөгөөд лабораторийн шинжилгээгээр COVID-19-ийн 2, риновирусын халдварын 2 тохиолдол илэрсэн байна. Харин бусад хавьтал болсон иргэдээс халдварт өвчин үүсгэгч бусад төрлийн эмгэг төрүүлэгч илрээгүй байна.

Одоогийн байдлаар хавьтал болсон иргэдийн 60 хувийн эмнэлгийн ажиглалтыг дуусгажээ. Нөхцөл байдлыг ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон хүний сайн сайхны салбарын хяналтын холбооны алба Роспотребнадзор хяналтдаа байлгаж байна гэжээ. 

Монгол Улсын хувьд мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр "Бага эрсдэлтэй" гэх дүгнэлтийг гаргаад байгаа талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэв. Мөн хил дээр халуун хэмжиж байгаа. Эрсдэлтэй, халуурсан тохиолдол илэрвэл тусгаарлах өрөө бэлдсэн байгаа гэв. 

Мөн албан ёсоор тарваган тахал гэсэн онош байхгүй байгаа хурц хатгаа нь шинж гэж илэрсэн. Дээж авахад тахлын шинж илрээгүй гэх мэдээг ОХУ-аас өгсөн байна. 

Зураг
4 цаг