Баавгай айл өрх, малын хот руу нэвтрэх ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ байгаа тул уул, гол, ой модтой газраар явахдаа сэрэмжтэй байхыг анхаарууллаа

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Хөвсгөл аймгийн Байгаль Орчны газар

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд айлын гадаа ирсэн баавгайн бамбаруушийг нутгийн иргэд барьж уясан байсныг аймгийн Байгаль орчны газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ-тай хамтран байгальд нь аюулгүй тээвэрлэжээ. 

ХӨВСГӨЛ АЙМАГТ БААВГАЙТАЙ ТААРВАЛ ЗАЛГАХ утас: 

Хөвсгөл аймгийн шуурхай бүлгийн утас:  88001394 , 89992925

Хэнтий аймагт Баавгайтай таарвал залгах утас: 

Хэнтий аймгийн Шуурхай бүлэг утас: 98114050, 96480704 

Нийслэлд баавгайтай таарвал: 

Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв:  11-310005 

Сүүлийн үед баавгай суурьшлын бүсэд ойртож, айл өрх, малын хот руу нэвтрэх тохиолдол нэмэгдэж байгаа тул иргэд, малчдыг уул, голын орчим болон ой модтой газраар зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

  • Баавгай хоол, тэжээлийн үнэрийг хол зайнаас мэдэрдэг тул дараах зөвлөмжийг мөрдөнө үү.
  • Гэр, өвөлжөө, хаваржааны ойролцоо байгаа малын сэг зэмийг ил задгай орхилгүй, зохих журмын дагуу зайлуулах, булшлах;
  • Хоол хүнс болон үнэртэй бүтээгдэхүүнийг сайтар битүүмжилж хадгалах;
  • Боломжтой бол өтгөн ой мод, ургамалтай газраар ганцаараа зорчихгүй байх;
  • Баавгай болон бусад зэрлэг амьтан үзэгдсэн тохиолдолд ойртож зураг авах, үргээх, хөөх, барьж авах зэрэг үйлдэл хийхгүйгээр хол зайнаас ажиглаж, өөрсдийн болон бусдын амь нас, эд хөрөнгө, ажил төрөлд чирэгдэл учруулахгүйгээр тухайн сумын шуурхай баг болон холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэх.

Иргэд та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, байгальд зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

зураг
 
Зураг
1 | 5 цаг