Бүгд Найрамдах Австри Улсад докторын хөтөлбөрт тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтын өргөдөл хүлээн авч байна

Г.Мөрөн, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Эмэгтэйчүүд, шинжлэх ухаан, судалгааны яам болон Австрийн Боловсрол, олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран зохион байгуулдаг Эрнст Махын тэтгэлэгт хөтөлбөр 2026 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгагдан өргөдөл хүлээн авч байна.

1. СУРАЛЦАХ, СУДАЛГАА ХИЙХ ЧИГЛЭЛ

Дараах чиглэлээр өргөдөл гаргах боломжтой. Үүнд:

  • Байгалийн шинжлэх ухаан;
  • Техникийн шинжлэх ухаан;
  • Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан;
  • Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан;
  • Нийгмийн шинжлэх ухаан;
  • Хүмүүнлэгийн ухаан;
  • Урлаг

2. ТЭТГЭЛГИЙН ТӨРӨЛ, ХУГАЦАА

  • Улирлын болон нэг жилийн хугацаатай тэтгэлэг;
  • Судалгааны тэтгэлэг;
  • Тэтгэлгийн үндсэн хугацаа: 1 - 9 сар хүртэл байна;

3. ХАМРАГДАХ ЗОРИЛТОТ БҮЛЭГ

  • Докторын хөтөлбөрт суралцаж буй оюутан;
  • Докторын зэрэг горилогч;
  • Докторын зэрэг хамгаалсан судлаач, постдок судлаач.

4. ТЭТГЭЛЭГТ БАГТАХ ЗАРДАЛ

  • Сарын тэтгэмж 1,300 евро олгоно.
  • Байр болон эрүүл мэндийн даатгалын асуудлаар зарим ложистикийн дэмжлэгийг үзүүлнэ. Тэтгэлэгт шалгарсан иргэн холбогдох зардлыг бүрэн хариуцна.
  • Австри Улсад зорчих аяллын баримтыг үндэслэн 1,200 евро хүртэлх хэмжээний замын зардлын дэмжлэг авах боломжтой.

5. ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Австри Улсаас бусад улсад докторын хөтөлбөрт суралцаж буй;
  • Австри Улсад судалгаа хийх, цаашид академик карьер хөгжүүлэх зорилготой бөгөөд Австри Улсаас бусад улсын их, дээд сургуульд 2025 оны 9 дүгээр сарын 30-наас хойш суралцаж төгссөн;
  • Австри Улсаас бусад улсын их, дээд сургууль, судалгааны байгууллагад судлаачаар ажиллаж буй постдок судлаач;
  • Өргөдөл гаргагч нь тэтгэлэг эхлэхээс өмнөх сүүлийн 6 сарын хугацаанд Австри Улсад амьдарч, суралцаж, судалгаа болон академик үйл ажиллагаа эрхлээгүй байх;
  • 35 хүртэлх насны буюу 1991 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш төрсөн иргэн өргөдөл гаргана;
  • Англи болон/эсхүл герман хэлний ахисан түвшний мэдлэгтэй байна;

Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://grants.at/en/ холбоосноос авч, бүртгэлийг зааврын дагуу баталгаажуулна уу гэж Боловсролын Яамнаас мэдээлэв.

зураг
 
Зураг
1 цаг