Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Хэлтэй царцаамаг”-ийг “Онцлох шимт хүнс”-ээр шалгарууллаа
“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээнд нийслэл болон 21 аймгийн 530 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, шилдэг бүтээгдэхүүн, үйлдвэрлэгчдийг нийт 15 номинациар шалгаруулсан байна.
Тус арга хэмжээний “Онцлох шимт хүнс”-ээр шалгарсан “Хүнс Комплекс” ХХК-ийн хэлтэй царцаамаг нь хонины хэл болон гахайн утсан мах зэрэг амьтны гаралтай түүхий эдийг хослуулан боловсруулсан, уураг, өөх тос зэрэг шим тэжээл агуулсан, шууд хэрэглэж болох бэлэн хүнс юм.
Хэлтэй царцаамгийн онцлогоос дурдвал:
- 100 грамм бүтээгдэхүүнд 13 грамм уураг, 28.7 грамм тослог агуулдаг.
- Коллагений өндөр агууламжтай.
Тус бүтээгдэхүүний үндсэн орц болох гахайн хуйх нь коллагений байгалийн эх үүсвэр бөгөөд коллаген нь арьс, яс, мөгөөрс, шөрмөс зэрэг холбогч эдийн бүтцийн чухал бүрэлдэхүүн хэсэг тул эдгээрийн хэвийн бүтэц, үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.
“Хэлтэй царцаамаг” яагаад “Онцлох шимт хүнс”-ээр шалгарсан бэ?
“Хэлтэй царцаамаг”-ийг амт, хэрэглээ, бүтээгдэхүүний шим тэжээлийн үзүүлэлт, түүхий эдийн сонголт, боловсруулалтын технологи, хадгалалт, савлагаа, тээвэрлэлтийн горим болон хүнсний аюулгүй байдлын шаардлагыг цогцоор нь үнэлж “Онцлох шимт хүнс”-ээр шалгаруулсан байна.
Түүнчлэн уламжлалт хүнсний хэрэглээг орчин үеийн бэлэн бүтээгдэхүүний шийдлээр баяжуулж, хэрэглэгчдэд хэрэглэхэд хялбар, өдөр тутмын хоол хүнсэнд тохирох бүтээгдэхүүн болгон хөгжүүлсэн нь онцлог аж. Өөрөөр хэлбэл, уламжлалт түүхий эд, шим тэжээл, орчин үеийн хэрэглээ гэсэн гурван онцлогийг нэг бүтээгдэхүүнд хослуулсан шийдэл юм.
Өглөөний цайнаас зочны ширээ хүртэл
Өглөөний цайгаа хурдан бэлтгэх шаардлагатай үед, эсвэл гэнэт зочин ирэхэд хөргөгчөөс гаргаад хэрчиж тавихад “Хэлтэй царцаамаг” нь өдөр тутмын хэрэглээг илүү хялбар болгоно.
“Хэлтэй царцаамаг”-ийг:
- Өглөөний цайнд талх, ногоотой хослуулан
- Хүйтэн зууш болгон
- Салат, зуушны тавагт
- Баяр ёслол, зочны ширээнд
- Өдрийн цайнд хэрэглэхэд тохиромжтой.
34 жилийн туршлага шингэсэн бүтээгдэхүүн
“Хүнс Комплекс” ХХК нь боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр 34 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй үндэсний манлай үйлдвэрлэгч билээ.
Энэ хугацаанд хэрэглэгчдийн хэрэгцээ, сонголтод нийцсэн бүтээгдэхүүн хөгжүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн технологи, бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллаж ирсэн.
“Хүнс Комплекс” ХХК-ийг сонгон хэрэглэдэг нийт хэрэглэгчдэдээ талархал илэрхийлье.
Хүнс Комплекс ХХК
Учрал бүрт амт нэмнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
