МАН-ын УЗ-ийн хурлаар зарим аймгийн намын хорооны хурлыг товложээ

А.Ням-Өлзий, iKon.mn
15 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Ардын Нам /МАН/-ын Удирдах зөвлөл Төрийн ордон дахь Ерөнхий сайдын өрөөнд хуралджээ. 

Энэ удаагийн хурлаар Нийслэлийн намын хорооны хурлын товыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байсан.

Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын дарга, МАН-ын УЗ-ийн гишүүн С.Бямбацогтоос тодруулахад "Зарим аймгийн намын хорооны хурлыг товлож, бодлогын хороодын нарийн бичгийн дарга нарыг томилсон" гэв. 

Харин Нийслэлийн намын хорооны хурлын товыг тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэн шийдэх аж. 

Эргэн сануулахад, өнгөрөгч тавдугаар сарын 25-нд болсон Нийслэлийн МАН-ын хорооны IX хурлаас хотын даргад Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэн, томилсон. Үүний өмнө буюу тавдугаар сарын 16-нд Ерөнхий сайд Н.Учрал хотын дарга Х.Нямбаатарыг чөлөөлж байгаагаа мэдэгдээд байсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2024 оны тавдугаар сарын 18-нд Нийслэлийн МАН-ын даргаар сонгогдсон. Түүнээс хойш тэрбээр улс төрийн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ч намын хорооны дарга хэвээр байгаа юм.

Зураг
1 | 5 цаг