Энэ өвөл гэр хорооллын 6,000-10,000 айлд дулаан хураагуурыг цахилгаанаар халаадаг технологийг туршихаар төлөвлөжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ өвөл гэр хорооллын айл өрхүүдэд дахин өөр нэгэн технологийг туршихаар болжээ.

Хотын дарга Б.Пүрэвдагвын мэдээлснээр нийслэлийн хэмжээнд 170 МВТ-ын дутагдалтай буюу оргил цагаар 2,170 МВТ, шөнөдөө 1,000 МВТ-ын цахилгаан эрчим хүч хэрэглэдэг байна. Иймээс 5-10 МВТ-ын жижиг батарей хураагуурыг гэр хорооллын айл өрхөд тавих, 219,000 айл өрхийг цахилгаан эх үүсвэрээр халаах хувилбаруудаар тооцоолол хийж байгаа гэнэ.

Харин энэ өвөл гэр хорооллын 6,000-10,000 айлд дулаан хураагуурыг цахилгаанаар халаадаг технологийг туршихаар төлөвлөжээ.

Гэр хорооллын 5,000 айл өрхийг хийн зууханд шилжүүлсэн ч өндөр өртөгтэй бөгөөд зөвхөн хийн зуух нь 6.5 сая төгрөгийн үнэтэй, үүн дээр тухайн айл хийн газ худалдаж авч хэрэглэдэг. Эдгээр айлуудад нэг өвлийн турш нийслэлээс 900,000 төгрөгийн урамшуулал өгч байгаа нь удаан үргэлжлүүлэх загвар биш гэж үзжээ. Тиймээс илүү сайжруулах, хямд өртгөөр үр ашигтай байх хувилбаруудыг хайж ажиллаж байгаа гэв.

Улаанбаатар хот дулаан болон цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн эрсдэлтэй хот тул томоохон төслүүдээ яаралтай хийж дуусгах шаардлагатай байгааг тэрбээр хэллээ.

Зураг
1 | 5 цаг