Д.Мөнхбаатар: Баянгол, Чингэлтэй дүүргийн 5,000 айл хийн түлш хэрэглэж байгаа
Есдүгээр сарын 15-наас нийслэл хотод шахмал түлшийг худалдаанд гаргаж эхэлсэн.
Энэ тухай Нийслэлийн Агаар, Орчны Бохирдолтой Тэмцэх Газрын дарга Д.Мөнхбаатар "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөд 446 цэгээр шахмал түлшийг худалдан борлуулж байна. Иргэд шахмал түлшийг Хотула аппликэйшн ашиглах болон иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулж авна. Нэг өрхөд долоо хоногт долоон шуудай түлш олгож байна.
Өнгөрсөн жил Баянгол, Чингэлтэй дүүргийн 5,000 айлыг хийн түлшинд холбосон. Эдгээр айл хийн түлшээ хэрэглэдэг. Хийн түлшний борлуулалтын 27 цэг хэвийн ажиллаж байна" гэж мэдээллээ.
Нийслэл хотод нийт 57 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байгаа аж. Энэ жил "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж буйг албаныхан мэдээлж байв.
Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдаалж байгаа 446 цэгийн байршил:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
