С.Даваасүрэн: Иргэдэд одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй
Нийслэл хотод энэ сарын 15-наас эхлэн шахмал түлшийг борлуулалтын 446 цэгээр худалдаанд гаргаад буй.
Энэ жил зөвхөн нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд зориулан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн худалдаанд гаргасан байна.
Иргэдийн зүгээс ачаалалтай үед Хотула аппликэйшн гацах хүндрэл үүсдэгээс гадна түлшийг их хэмжээгээр авах хүсэлтэй байдгийг уламжилжээ.
Уг хүсэлтэд "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн "Иргэдийн нөөцлөх хүсэл, шаардлагыг ойлгож байгаа ч хангамжаас шалтгаалан одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй байгаа.
Түлшний жин, хэмжээ дутах асуудал гарахгүй. Бид үйлдвэртээ 25.5 килограммаар жингийн тохируулга хийсэн" гэв.
Иргэд Хотула аппликэйшнээр нэг шуудай шахмал түлшийг 3,750 төгрөгөөр худалдаж авна. Нийслэл хотод түр оршин суугч хороондоо бүртгүүлж байж түлш худалдаж авах эрх нь нээгдэх юм байна.
Хагас коксон түлшийг 11 дүгээр сарын 1-нээс нэг шуудайг нь 5,000 төгрөгөөр худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
