"Нэг шуудай шахмал түлшийг 3,750, хагас коксыг 5,000 төгрөгөөр худалдан борлуулна"

Д.Янжиндулам, ikon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026-2027 оны галлагааны улиралд 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна гэж холбогдох албаныхан мэдээлсэн.

Иргэд Хотула аппликэйшнд бүртгүүлж, QR кодоо борлуулагчийн программд уншуулан түлшээ худалдаж авах юм байна.

Тус аппликэйшныг ашиглах боломжгүй бол иргэний үнэмлэхийн арын QR кодыг уншуулан авах боломжтойг Тавантолгой түлш компаниас мэдээлээд аппликэйшнд бүртгүүлэх зааврыг танилцуулав.

Харин түлшний үнэ, жин, худалдан борлуулах цэгүүдийн байршлын талаар тус компаниас тодруулахад "Шахмал түлшний үнийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Засгийн газраас тогтоодог. Одоогоор түлшний үнийг өөрчилсөн тухай шийдвэр гараагүй тул 25 килограммын савлагаатай, нэг шуудай шахмал түлш 3,750, хагас коксон түлш 5,000 төгрөгөөр худалдаалагдана.

Түлш борлуулах цэгийн байршлыг хороо, дүүрэг, нийслэлийн саналыг үндэслэж, иргэдэд ойр байдлаар тогтоодог. Энэ жил 500 гаруй түлш борлуулах цэг байхаас 54 нь нөөцөд, 446 нь тогтмол ажиллана.

Нийтийн эзэмшлийн талбайд шахмал болон хагас коксон түлшийг худалдан борлуулах цэг ажиллуулахгүй. Гэр хорооллын айл өрхийн гүн рүү буюу гудамжнуудад түлшний цэгүүд үйл ажиллагаа явуулна" гэлээ.

Шахмал түлшийг есдүгээр сарын 15-наас цэгүүдээр худалдан борлуулах аж.

Хотула аппликэйшнд бүртгүүлэх заавар:

зураг
 
зураг
 
зураг