Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар Б.Мөнхтамир томилогджээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамирыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ.
Дэд сайд Б.Мөнхтамир өмнө нь Монголын Иргэний Агаарын Тээвэр(МИАТ) ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.
Харин 2025 оны арванхоёрдугаар сард Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар томилогдон, "COP17" олон улсын бага хурлыг зохион байгуулах багт орж ажилласан туршлагатай.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
