"Нисэхийн уулзвараас Яармагийн гүүр хүртэл 6.2 км явган хүний замыг асфальт бетоноор хучихаас 4.5 км-ийг гүйцэтгээд байна"
Хан-Уул дүүрэг, Наадамчдын зам буюу Нисэхийн уулзвараас зүүн тийш Яармагийн гүүр хүртэл 6.2 километр явган хүний болон дугуйн замыг асфальт бетоноор хучих ажлын явц 90 гаруй хувьд хүрчээ.
Энэ тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар "Нисэхийн уулзвараас зүүн тийш Яармагийн гүүр хүртэл 6.2 километр явган хүний замыг асфальт бетон хучилтаар шинэчилж байгаа юм. Явган хүний хуучин замын хавтангууд нь алаг цоог үйрсэн, дугуйтай, хүүхдийн тэрэгтэй, тэргэнцэртэй хүн явахад ээлгүй болсон.
Явган хүний замын шинэчлэлийг дүүргийн захиалгаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас хяналт тавьж байна.
6.2 км явган хүний замаас өнөөдрийн байдлаар 4.5 км-ийг асфальт бетоноор хучсан. Одоо 1.7 км замын хучилтыг гүйцэтгэнэ" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
