Бразилын алдарт хөлбөмбөгчин Рональдино 46 насандаа Италийн "Равенна" клубт нэгдсэнийг албан ёсоор зарлав
Бразилын алдарт хөлбөмбөгчин Рональдино 46 насандаа их спортод эргэн ирэхээр боллоо. Энэ удаад тэр Италийн гуравдугаар лигийн даруухан баг "Равенна"-д данстай болжээ. Түүнийг багт нэгдэх талаар өнгөрсөн зургаадугаар сараас анх мэдээлэл цацагдаж байсан бол өнөөдөр 6,000 хөгжөөн дэмжигчдийн өмнө зарлажээ.
Рональдино хамгийн сүүлд нутгийнхаа "Флуминенсе" багт тоглоод 2015 онд их спортоос зодог тайлсан. Харин энэ удаад хэдий хугацаагаар эргэн ирэх талаар ямар нэг мэдээлэл гараагүй. Тэр багийн эзэн, тансаг зэрэглэлийн "Cipriani" хоолны газрыг үүсгэн байгуулагч, Игнажио Киприанитай дотно нөхөрлөдөг тул багийн элч төлөөлөгчөөр сонгогдсон бөгөөд албан ёсны цөөн тоглолтод оролцохоор гэрээ байгуулсан байж магадгүй таамаглаж байна.
Ямартай ч Даваа гарагт шинэ багийнхаа энэ улирлын нээлтийн тоглолтод Рональдино тоглох төлөвлөгөөгүй байна. Гэхдээ ойрын хугацаанд шинэ багийнхаа төлөө талбайд гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
