С.Сүх-Очирын Солонгос хэлний сургалтын төвийн амжилт: Ердөө 6 сарын дотор ТОПИК5

ikon.mn
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг
Зүүн талаас Б. Ачитболор, багш Сүх-Очир

Солонгос хэлийг үсгээс нь эхлүүлэн 6 сар хагасын дотор TOPIK 5 түвшний 190 оноо авсан "С.Сүх-Очирын Солонгос хэлний сургалтын төв"-ийн суралцагч Б.Ачитболортой хийсэн ярилцлага.

- Сайн байна уу? Уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу.

- Миний бие Бадрал овогтой Ачитболор С.Сүх-Очир багшийнхаа удирдлага дор солонгос хэлийг цагаан толгойн үсгээс нь эхлэн заалгаад 8 сарын хугацаа өнгөрч байна. Би аавынхаа мэргэжлийг өвлөн БНСУ-д кино урлагийн чиглэлээр суралцах хүсэлтэй, 19 настай оюутан.

- Маш богино хугацаанд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дээд зэрэгт тооцогддог TOPIK 5 түвшинд тэнцсэн байна. Сургалтын төв юугаараа онцлог вэ гэдгээс эхэлье.

- Манай багш солонгос хэлийг үсгээс нь эхлүүлээд маш нарийн заадаг. Амны хэлбэр, дуу хоолойны өнгө гээд л бүгдийг нь нэг бүрчлэн зааж өгнө. Ялангуяа дуудлагын хувьд өөрөө энэ хэлийг 1991 оноос хойш суралцаж, судалж, хөгжүүлж ирсэн аргачлалынхаа тусламжтайгаар манай эх хэлэнд байдаггүй авиаг хүртэл маш ойлгомжтойгоор хэлүүлж сургадаг. Жишээ нь, солонгос хэлэнд монгол хэлний "Ө" үсэг байдаггүй тул "Сөүл" биш "Соүль" гэж БНСУ-ын төв аялга болох Соүлийн аялгаар цэвэрхэн дуудуулж сургадаг нь надад маш их таалагдсан. Мөн анхны хичээлээрээ л шинэ үг сурч эхлэхэд шууд ханзны утгаар нь салгаж тайлбарлаж байсныг эргэн дурсахад, анхнаас нь маш зөв суурь тавьж өгдөг юм байна гэдгийг хожим ойлгосон. Солонгос хэлний ихэнх үг Хятадын эртний ханзнаас гаралтай, үе бүр нь өөрийн гэсэн утгатай гэдгийг нь ойлгочихвол дараа дараагийн үгээ цээжлэхэд маш дөхөм байдаг юм билээ.

- "Үлгэр орчуулж, дүрэм ярихгүйгээр хэлд оруулах аргаар" хичээлээ сурдаг гэсэн. Энэ арга хэр үр дүнтэй байсан бэ?

- Бид "Улаан малгайт", "Нугасны муухай дэгдээхэй" зэрэг 7 үлгэрийг нийт 4 сарын хугацаанд, 48 удаагийн хичээлээр орчуулж, бүгдийг нь цээжилсэн. Салангид үгсээс илүүтэйгээр холбоо үг, өгүүлбэрийг тархи маш сайн хүлээж авч цээжилдэг юм билээ. TOPIK-ийн тест дээр ажиллахад өгүүлбэрүүд нь маш энгийн бөгөөд өөрийн эрхгүй ойлгогдоод, зохион бичлэг бичихэд яг л эх хэл мэт орж ирж байсан нь надад үнэхээр гайхалтай санагдсан. Мөн тухайн үндэстний хэлц үг, өгүүлбэрийн бүтэц, дүрмээ ч давхар маш сайн ойлгоод авчихсан байсан. 

- 6 сар хагасын хугацаанд үргэлжилсэн хичээлээр TOPIK 5 авахад ачаалал хэр шахуу байсан бэ?

- Эрчимжүүлсэн анги гэдэг утгаараа богино хугацаанд олон зүйл үздэг хэдий ч, багш маань хичээл дээрээ Солонгос, Монголын түүх, соёл, уламжлалаас гадна шинжлэх ухаан гээд маш олон салбарын мэдээллийг сэдэвтэйгээ уялдуулан ярьдаг учраас 90 минут үргэлжлэх хичээл маш сонирхолтой, мөн хурдан өнгөрдөг. Багшийнхаа өөрт тохиолдсон хөгжилтэй үйл явдлууд, орчуулгын туршлага, анх орчуулагчаар ажиллаж байхдаа гаргаж байсан алдаа оноог нь сонсох үнэхээр дуулж байгаагүй олон шинэ зүйлийг мэдэж авдаг учраас сургалт руугаа явахдаа үргэлж догдолж, яаран очдог доо.

- Солонгос хэлийг амжилттай сурахад юуг анхаарах ёстой гэж бодож байна вэ? 

- Хүн өөрөөсөө маш их хичээл зүтгэл гаргаж, шаргуу хөдөлмөрлөх л хэрэгтэй юм билээ. "Хэчнээн сайн гадаад багштай, гадаад орчинд, сайн сурах бичигтэй байгаад ч өөрөө тууштай хичээхгүй бол ахиж дэвшиж чаддаггүй" гэдгийг багш маань байнга сануулдаг. С.Сүх-Очир багш маань суралцагчдаа хэзээ зоригжуулах, хэзээ шахаж шаардах вэ гэдгээ маш сайн мэддэг. Суралцагчдынхаа өсөж хөгжихийг хараад урам авдаг, солонгос хэл заах нь өөрийнх нь хобби гэдэг учраас мэддэг чаддаг бүхнээ, туршлагаасаа харамгүй хуваалцдаг.

Тийм ч учраас өөр сургалтын төвийн багш нар хүртэл Сүх-Очир багшийн орчуулгын ур чадвар сайжруулах ангид нь бүртгүүлэн суралцдаг. Манай багш бүх хичээлээ үнэхээр чин сэтгэлээсээ заадаг нь маш их мэдрэгддэг юм. Хичээлүүд нь нарийн системтэй учраас ганцаараа бие даан сурснаас хамаагүй богино хугацаанд, үр дүнтэй сургаж чаддаг. Анхны хичээл дээр л "БНСУ-д хэлний бэлтгэлд очоод багадаа 1 жил хагас сурч байж авдаг оноог эх орондоо 6 сарын дотор авах боломжтой" гэж хэлж байсных нь дагуу би өдөр бүр хичээлээ давтаж, хоцрохгүй, таслахгүйг хичээн суралцаж ирсэн.

- Сургалтын хугацаандаа яг ямар хичээлүүд үзсэн бэ?

- Би анхан шатны эрчимжүүлсэн сургалтад 2 сар, дунд шатны сургалтад 2 сар, дараа нь TOPIK2 ангид суралцсан. Хамгийн сүүлд сонины нийтлэл болон телевизийн мэдээ орчуулах хичээлд 1 сар, Синхрон орчуулгын ангид 1 сар суусан. Энэ 10-р сард зохион байгуулагдах TOPIK-ийн шалгалтад давхар хамрагдсан бөгөөд энэ удаад TOPIK 6 түвшинд тэнцэнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаагаа хуваалцахад таатай байна.

С.Сүх-Очир багш маань 1993 онд 15 насандаа орчуулгын ажил хийж эхэлсэн бөгөөд сүүлийн 33 жил тасралтгүй энэ салбарт ажиллаж байгаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн зохиол “Тамгагүй төр” -өөр тавигдсан жүжгийг солонгос хэлнээ орчуулснаас гадна УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэс, Нийслэлийн гишүүний орон тооны зөвлөх зэрэг төрийн албанд 12 жил ажилласан арвин туршлагатай хүн. Энэ хүнээс сурч мэдэх зүйл үнэхээр их байдаг.

- Ахисан түвшинд хүрэхэд нөлөөлсөн өөр ямар хичээлүүд ордог вэ?

- Хэл гэдэг өөрөө сонсох, ярих, унших, бичих гэсэн 4 чадварт суурилдаг. Үлгэрийн ном орчуулж, цээжлэх үед уншиж ойлгох чадвар, унших хурд, үгийн сан, дүрэм эрс сайжирч, унших болон бичих чадвартай болдог. Мэдээ үзэхээр сонсох чадвар нэмэгдэж, дуудлагаа зөв болгоод ирэхээр ярихдаа өөртөө итгэлтэй болчихдог. Энэ бүхэн хичээлийн агуулгад багтсан байдаг учраас багшийн хэлдгээр "цагаан толгойноос нь эхэлж, эх хэлээ сурч байгаа хүүхэд шиг хэлд орох" аргаар маш зөв суурь тавигдаж, цаашаа бие даан хурдан гүнзгийрүүлэн судлах TOPIK зэрэгт цаашид хэрхэн бие даан бэлдэх арга барилаа бүрэн олж авсан. Өдөр бүр 3-4 цаг тууштай хичээлээ хийгээд, багшийн заасан зүйлсийг 100% цээжилж чадсаны үр дүнд энэ бүх хичээлийг өөрийн болгож хүссэн үр дүндээ хүрч чадсан. Өөрөөрөө бахархахын зэрэгцээ, багшдаа ч үнэхээр их талархаж, хүндэлдэг дээ.

- Ярилцлага өгсөнд баярлалаа. Манай байгууллага уншигчдад хэрэгтэй мэдээлэл түгээж байгаа тул С.Сүх-Очирын солонгос хэлний сургалтын төвийн талаарх мэдээллийг оруулж ярилцлагыг өндөрлөе.


С.Сүх-Очирын солонгос хэлний сургалтын төвийн цахим хуудас: www.fb.com/sukhochir.mn

2026 оны 10-р сарын 19-ний өдөр эхлэх сургалтын мэдээлэл:

Анхан шатны Эрчимжүүлсэн анги:

19:00-20:30 цагт 
(Хичээлийн хуваарь: Даваа, Лхагва, Пүрэв гарагт)

зураг
 

ТОПИК2 шалгалтад бэлдэх анги:

16:00-17:30 цагт
(Хичээлийн хуваарь: Даваа, Лхагва, Пүрэв гарагт)

зураг
 

*Лавлах: 9700-5557 / 9800-5557 / 9191-5557
*Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19-р хороо, 4-р хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө 65 тоот, Сарнай төвийн 1-р давхарт.
www.sukhochir.com
www.snsscompany.com

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.