Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна

М.Батчимэг, ikon.mn
10 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх талаар Цаг уурын байгууллагаас мэдээллээ.  

Тухайлбал өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө 1-9 градусаар дулаарсан байна. 

зураг
 
ЦУОШГ
Ирэх тав хоногийн цаг агаарын төлөв:   

Хур тунадас: 

  • 07-ны өдөр Баян-Өлгий, Увс, Архангайн зарим, Завханы зүүн сумдын нутгаар,
  • 07-08-нд шилжих шөнө Увсын зүүн, Хөвсгөл, Булган, Төв аймгийн хойд, Завхан, Сэлэнгийн зарим сумдын нутгаар,
  • 08-ны өдөр Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.0-2.0 мм,
  • 09-нд Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховдын зарим, Завханы баруун сумдын нутгаар,
  • 10-нд Завхан, Хөвсгөлийн ихэнх, Увс, Ховдын зүүн, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орно.

Салхи:

  • 07-08-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр,
  • 09-нд Алтайн уулархаг нутгаар,
  • 10-нд Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Энэ сарын 9-нд нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ

Агаарын температур: 

  • Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -5...-10 градус,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн,
  • говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +6...+11 градус,
  • бусад нутгаар 0...+5 градус дулаан,
  • Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр +3...+8 градус,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +9...+14 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус,
  • бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.
  • 09-нд нутгийн баруун хойд хэсгээр,
  • 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.