Хэнтий аймагт хүрэн баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн 192 тохиолдол бүртгэгджээ

М.Батчимэг, ikon.mn
7 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Хэнтий аймгийн Онцгой байдлын газар

Хэнтий аймгийн нутагт 2026 оны 10 сарын 05-ны өдрийн байдлаар 192 удаагийн тохиолдлоор давхардсан тоогоор 197 ширхэг хүрэн баавгай бүртгэгдээд байгаа талаар Хэнтий аймгийн Байгаль орчны газраас мэдээллээ. 

Хэнтий аймгийн 12 сум 4 тосгоны нутагт дэвсгэрт 2026 оны 8 сарын 25-ны өдрөөс эхлэн суурьшлын бүсийн ойролцоо баавгай үзэгдсэн тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн байдаг.

Иймд малчид, иргэд та бүхэн баавгайтай тааралдвал:

  • Баавгай руу ойртох, хөөх, чулуу шидэх, үргээх гэж оролдохгүй байх,
  • Гүйж зугтахгүй. Тайван байж, баавгайгаас аажмаар холдох,
  • Баавгайг хооллох, зураг авах зорилгоор дөхөж очихгүй байх,
  • Хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй, ялангуяа өглөө эрт болон оройн цагаар болгоомжлох.
  • Гэр, хашааны орчимд ил задгай хоол хүнс, хог хаягдал, малын тэжээл үлдээхгүй байж

Баавгай суурьшлын бүсэд орж ирсэн тохиолдолд мэргэжлийн байгууллага болон орон нутгийн холбогдох албаныханд яаралтай мэдэгдэнэ үү!!!! 

Баавгайтай таарвал залгах утас: 

Хэнтий аймгийн Шуурхай бүлэг утас: 98114050, 96480704 

Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв:  11-310005