Хөвсгөл аймгийн Галт суманд ₮15.7 тэрбумын өртгөөр баригдсан 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо

Г.Мөрөн, iKon.mn
2026 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хөвсгөл аймгийн Галт сумын ерөнхий боловсролын сургуулийн 640 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн шинэ байр ашиглалтад орж, нээлтээ хийжээ.

Улсын төсвийн 15.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн энэхүү бүтээн байгуулалт нь сургалтын орчны чанар, хүртээмжийг сайжруулж, хүүхэд бүр аюулгүй, эрүүл, тав тухтай орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлж байна гэж Боловсролын Яамнаас мэдээлэв.

Мөн цаашид Галт сумын сургуулийг бүсийн төрөлжсөн ахлах сургуулийн хэв загвараар хөгжүүлэх боломж бүрдэж байгаа нь орон нутгийн боловсролын чанар, хүртээмжийг шинэ шатанд гаргах чухал алхам болно гэлээ.

Шинэ сургууль нь Галт нутгийн хүүхэд, залуусын сурч хөгжих боломжийг өргөжүүлж, ирээдүйн мэдлэг чадвартай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх боловсролын орчныг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм байна.

зураг