Франц улсад оршин сууж буй монгол иргэдийн АНХААРАЛД
Франц Улсад сүүлийн өдрүүдэд ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагчид, их сургуулийн оюутнуудын оролцсон жагсаал өргөжин, зарим хотод жагсагчид болон хууль сахиулах байгууллагын хооронд мөргөлдөөн, гал түймэр, эд хөрөнгө эвдэн сүйтгэх тохиолдол гарч байна.
Оюутны байгууллагуудаас аравдугаар сарын 6-ны Мягмар гарагт улсын хэмжээнд шинэ жагсаал зохион байгуулахаар зарласан бөгөөд Парист, Лион, Лилль, Страсбург, Тулуз, Марсель, Ренн, Бордо болон бусад хотод жагсаал, цуглаан болох төлөвтэй байна.
Үүнтэй холбогдуулан Франц Улсад оршин суугаа болон тус улсад зорчиж буй Монгол Улсын иргэдэд:
- жагсаал, цуглаан, сургуулийн блок, цагдаагийн ажиллагаа явагдаж буй газар руу зорчихгүй, олон хүн цугласан хэсгээс зай барих;
- ялангуяа лицей, их сургуулийн кампусын орчим болон хотын төвийн жагсаалын маршрутаар зорчихдоо анхаарал болгоомжтой байх;
- цагдаа, орон нутгийн захиргаанаас тогтоосон цугларалт болон хөдөлгөөний хязгаарлалтыг чанд мөрдөх;
- зорчихын өмнө тухайн хотын Préfecture, нийтийн тээврийн RATP, SNCF болон орон нутгийн тээврийн байгууллагын албан ёсны мэдээллийг шалгах;
- жагсаал, мөргөлдөөнтэй газар санамсаргүй орсон тохиолдолд тухайн газраас тайван замаар нэн даруй холдож, цагдаагийн зааврыг дагах;
- онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Францын цагдаагийн 17, Европын яаралтай тусламжийн 112 дугаарт хандахыг зөвлөж байна.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамны консулын +33 (0)1 80 87 37 23, шуурхай +33 (0)7 81 22 52 70 дугаараар холбогдож болно.
Эх сурвалж: Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
