Томуугийн дэгдэлтийн оргил үед эмнэлгийн 1,600 гаруй ор дэлгэхээр төлөвлөжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд барилга байгууламжийн 13 төсөл, арга хэмжээ, их засварын 6 төсөл, арга хэмжээний биелэлт 87 хувьд хүрчээ.
Нийслэлийн харьяа 28 эрүүл мэндийн байгууллагууд есдүгээр сарын 3-ны өдрөөс “Томуугийн эсрэг хамтдаа” аян зохион байгуулсан. Аравдугаар сарын 2-ны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд томуугийн дархлаажуулалт 70.1 буюу хамрагдвал зохих 271,910 иргэнээс 190,591 нь вакцинд хамрагджээ.
Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд есөн дүүрэгт 757 суурь ор, нэмэлтээр 850 ор дэлгэж, нийт 1,607 ороор хүчин чадлаа өргөтгөхөөр төлөвлөснийг мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
