"Рио Тинто групп тохижуулсан цэцэрлэгт хүрээлэнгээ өнөөдөр нийслэлд хүлээлгэж өгнө"

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2024 оны долоодугаар сард "Рио Тинто" групп нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн санхүүжилтээр Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 газрыг шинэ цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсан билээ. Уг цэцэрлэгт хүрээлэнг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газарт(НЗДТГ) хүлээлгэж өгөх юм байна.

Энэ тухай албаны эх сурвалжуудаас тодруулснаар өнөөдөр 17:00 цагаас тус цэцэрлэгт хүрээлэнд "Улаанбаатарын үдэш" тоглолт болох бөгөөд энэ үеэр "Рио Тинто" группээс нийслэлд хүлээлгэж өгөхөөр товложээ.

"Рио Тинто" групп тус цэцэрлэгт хүрээлэнг нийслэлийн эзэмшлийн газар дээр байгуулж, менежментийг нь хариуцдаг байна.

Харин одоо цэцэрлэгт хүрээлэнг буцааж өгснөөр ногоон байгууламжийн арчлалт болон менежментийг нийслэл хариуцаж эхлэх нь.

Өнөөдөр болох “Улаанбаатарын үдэш” тоглолтод дуучин Б.Хонгор, Fantasia Studio симфони оркестр, яруу найрагч С.Начин, DJ Bodikhuu, хөтлөгч, дуучин Т.Бат-Оргил зэрэг уран бүтээлчид оролцох хөтөлбөртэй байна.