ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн паркийн 10.2 га талбайг "Рио Тинто" олон улсын стандартаар тохижуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн газрыг хоёр хэсэгт хуваан тохижуулахаар болжээ.

Тодруулбал, А хэсэг буюу 10.2 га газрыг "Рио Тинто" компани ногоон байгууламж хэлбэрээр тохижуулах бол В хэсэг буюу 6.9 га газрыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс паркийг өргөтгөх байдлаар тохижуулах аж.

"Рио Тинто" компани Нью-Йорк хотын Централ парк шиг тохижилт хийнэ гэж төсөөлж байна гэв

Энэ тухай Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлэхдээ “Бид зарчмын хүрээнд арга замуудыг эрэлхийлж, Улаанбаатар хотын зүрх болсон Хүүхдийн паркийн 10.2 га газарт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болгох ажлыг эхлүүлэхээр хууль эрх зүйн тал дээр НИТХ-аар шийдвэр гаргуулсан.

Энэ хүрээнд өнөөдөр "Рио Тинто" компанийн удирдлагууд болон Хүүхдийн паркийн төлөөлөл, нийслэл хамтран гуравласан гэрээг хийж, "Рио Тинто" компани нийгмийн хариуцлагын хүрээнд 10.2 га газарт олон улсын стандартад нийцсэн тохижилт хийхээр боллоо.

Миний төсөөллөөр тус газарт Нью-Йорк хотын Централ парк шиг тохижилт үйлчилгээ хийж, хүүхэд залуучууд, иргэд чөлөөтэй орж гардаг, амарч зугаалдаг нөхцөлийг бүрдүүлнэ гэж бодож байна.

Хүүхдийн парк 1966 онд анх байгуулагдсан цагаасаа эхлээд иргэдийн зүрхэнд үлдсэн чухал газар” гэв.

"Хүүхдийн ордноос - Нарны зам хүртэлх газрыг ногоон бүс болгох ажлыг дөрвөн жилийн хугацаанд хийнэ"

зураг
 

"Рио Тинто" группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал  "Үндэсний соёл амралтын хүрээлэнг сэргээн засварлах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ хамтын ажиллагааны хүрээнд манай компани Хүүхдийн паркийн баруун хэсэг буюу Хүүхдийн ордноос - Нарны зам хүртэлх 10.2 га газрын яг ногоон бүс байдлаар нь сэргээн засварлах ажлыг дөрвөн жилийн хугацаанд хийнэ.

Эхний жилд нь ногоон байгууламжийг тарьж, сэргээн засварлаж, тохижуулах бол дараагийн гурван жилд ногоон байгууламжийг бойжуулах буюу арчлан хамгаалах тал дээр төвлөрөх юм.

Уг ажлыг иргэдийн оролцоог хангасан байдлаар зохион байгуулах бөгөөд үндэсний компаниудыг энэ төсөлдөө урьж оролцуулахаар төлөвлөж байна” гэв.

"Дөрвөн улиралд ажиллах боломжтой байдлаар паркийн өргөтгөл хэсгийг бүтээн байгуулна"

"Үндэсний соёл амралтын хүрээлэн" ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал М.Нүрмаа “Үндэсний соёл амралтын хүрээлэн хотын төв хэсэгт 31 га газрыг эзэмшиж байсан. Үүнээс 15 га газарт Хүүхдийн парк үйл ажиллагаа явуулдаг. Харин Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх 10.2 га газрыг бид нийслэлд хүлээлгэж өгсөн.

Одоо бид тохижилтын ажлын В хэсэг буюу 6.9 га газарт жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой, паркийн өргөтгөл хэсгийн бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
64
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.108.246] 2022/10/9
Ter heden hujaa huuchin hirte aimr togloomuuda bur hog der n hayaachee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.86] 2022/10/7
Хотод байгаа янзлаж тохижуулах цэцэрлэгт хүрээлэнгүүдийг ер нь тохижуулах гудамжуудыг байгууллага, компаниудад сайн дураар зөвхөн тохижуулах эрх өгөөд янзлуулж өөрсдийнхөө байгууллагаа тэр тохижуулав гэдэг ч юмуу нэрээ мөнхжүүлэх самбар хийж болно гдг ч юмуу санаа байж болох юм бна даа
0 | 0 Хариулах
Зочин [192.82.82.161] 2022/10/6
Za bolj dee. arai ch huurchihgui bailgui. Huleej baiya daa
0 | 0 Хариулах
Зочин [120.22.170.18] 2022/10/6
Хотын хуучин удирдлагууд - Ёох, яамар азаар эртхэн шиг газрыг нь зараад, Голомтоос мөнгийг нь авцын гэж баярлаж суугаа даа. Харин Сумяа юу бодож суугаа бол, тэгж байгаад өөр шаанс гарах байгаа гэсэн санаа алдаж суугаа болвуу
1 | 0 Хариулах
[66.181.176.222] 2022/10/6
Sumiyabazar darga zuv zuil hiij baina!!!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.99] 2022/10/6
Түлш, цахилгаан нь Оросоос хамааралтай, газрын баялаг, экспорт, импорт, гадаад худалдаа, эдийн засаг нь Хятадаас хамааралтай, төсөв, бүтээн байгуулалт нь Рио Тинтогоос хамааралтай, МОНГОЛЧУУД бид өөрсдөө юу ч бүтээж чаддаггүй оркууд бүлгээ.
1 | 0 Хариулах
[192.82.72.64] 2022/10/6
Seoul restauranaa avaya!!!!!!!!!!!!!!
3 | 0 Хариулах
Зочин [66.181.177.243] 2022/10/6
Тэр дарга нарын тачаалыг тайлдаг гуанзыг авах ч биш нурааж мод тарих хэрэгтэй
4 | 0 Хариулах
Зочин [202.21.108.246] 2022/10/9
Ter zawaan suudliin huuhente gazraa huuhdiin parkaas salgaachee. Dargan nar n durta blaa geed oor gazar neegeech
0 | 0 Хариулах
[192.82.72.64] 2022/10/6
Za 1 yum hiij chaddag gazar hiih grj bgaad happy bna.
4 | 1 Хариулах
Зочин [66.181.177.243] 2022/10/6
50 60 аад оныхон үнэгүй мод тарьж босгосон газар шдээ энэ голомтынхон зочид буудал барина гэж өвөл тал модыг нь устгаж бсн одоо тэгээд үлдсэн мод зүлгийг нь хамгаалахад л болох юм шдээ юун ацны рио ниииорк пд үлдсэн хэд эн модийг нь тайрч сумтбазарын цэмэнтэн хөшөө арслан л болох байхдаа
5 | 0 Хариулах
L [89.187.162.211] 2022/10/6
Маниусынхаа алт эрдэнэсээр маниусыгаа даагаад тансаглуулаад байгаа юм уу. Тэгснээ тэрэн дээрээ хүү бодоод шаадаг билүү. Хөөрхөн доромжлоод байх юмаа.
1 | 4 Хариулах
Саруул ухаан [150.129.142.38] 2022/10/6
Жоохон ухаан гаргавал ойлгоно ойлгоно.
1 | 1 Хариулах
L [202.21.108.132] 2022/10/6
Эдийн засгийн ямарч ойлголтгүй мал ухаан мухаан яриад эргүүтээд байгаарай.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.80.135] 2022/10/7
бид нар бол улс төрчдөөрөө доромжлуулж амьдарч байгаа улс
0 | 0 Хариулах
L [89.187.162.211] 2022/10/6
Маниусынхаа алт эрдэнэсээр маниусыгаа даагаад тансаглуулаад байгаа юм уу. Тэгснээ тэрэн дээрээ хүү бодоод шаадаг билүү. Хөөрхөн доромжлоод байх юмаа.
1 | 3 Хариулах
Саруул ухаан [150.129.142.38] 2022/10/6
Жоохон ухаан гаргавал ойлгоно ойлгоно.
1 | 0 Хариулах
L [89.187.162.211] 2022/10/6
Маниусынхаа алт эрдэнэсээр маниусыгаа даагаад тансаглуулаад байгаа юм уу. Тэгснээ тэрэн дээрээ хүү бодоод шаадаг билүү. Хөөрхөн доромжлоод байх юмаа.
1 | 3 Хариулах
Зочин [124.158.104.64] 2022/10/6
nice
0 | 0 Хариулах
Зочин [202.21.100.254] 2022/10/6
Мон уранд алдсан газраа буцааж авий
4 | 0 Хариулах
badmaa [133.175.230.78] 2022/10/6
baigaliin baylagiig ni tsulmuud, mongol tugrugiig uneguiduilj baigaa atsnuud ard irgeded neg ih saihan setgeltei humuus bolj uzegdehgeed iim zergiin ym hiih n oilgomjtoi bailgui dee.
0 | 3 Хариулах
Зочин [192.82.80.135] 2022/10/7
өөрөө Оюу толгой, Рио тинто 2оо андуураад байна. тэгээд ч ухуулья гэж өөрсдөө дуугарсан, баахан авилгал авцышдээ танай төрийнхөн чинь
0 | 0 Хариулах
lIRGEN [64.119.24.90] 2022/10/6
HAMGIIN GOL NI CHANARTAI UDAAN NASTAI YM L HIILGEEREI DEEEEE MOGOON BIGUULMJ MODOO YAAJ TARIHIIG MERGEJLIIN BAIGUULAGUUDAAR SUDALGAA HIILGEEREI
1 | 1 Хариулах
Зочин [122.201.26.237] 2022/10/6
Бидэнд бол сайхан л мэдээ. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагч нарт бол зохимжгүй харагдана. Татвараа төлөөд, хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаа шантаажилдагаа хэзээ болих юм бэ?
12 | 0 Хариулах
Зочин [103.26.193.207] 2022/10/6
Египет улсад байдаг шиг том Пирамид босгож өг
0 | 1 Хариулах
Зочин [192.82.86.132] 2022/10/6
yuuu soliorod bgaanbe iooy 💀
0 | 0 Хариулах
Zochin [202.126.88.94] 2022/10/6
Naadhaa hogjuuleh heregtei.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.230] 2022/10/6
Д.Өнөрболорын Сөүл рестораныг зайлуулнаа
7 | 0 Хариулах
Данхрушка❗ [202.126.90.8] 2022/10/6
УИХ гишүүн Өнөрболорын сөүл рестораныг гаргаж газраа чөлөөлж авмаар байна. А хэсгийн газар нь сөүл рестораны албан бус зогсоол болоод удаж бна. Өнөрболор газрыг тохижуулахгүй яваандаа өөрөө аьах санаатай л байгаа!
13 | 0 Хариулах
иргэн [64.119.20.91] 2022/10/6
одоо бүр байчихаад уурхайн компаниар хот ажлаа хийлгэдэг болж, удахгүй хотын хог цэвэрлэдэг, түгжрэл шийддэг болгох байх манай дарга нар?? Тэгвэл манай хотын удирдлага юу хийж байгаа юм бэ? Сөүл, Токио, Бээжин, Туркийн гээд гудамжуудаа нэрлэчихээд ичихгүй энэ улсуудаас хандив гуйж тохижилт хийлгээд ажил хийсэн нэр зүүнэ. Өөрсдийн хийх ёстой ажлаа Рио Тинто-гоор хийлгэх болж, ажлаа хийж чадахгүй бол огцроод өөр эрдэм мэдлэгтэй, чадвартай залууст зайгаа тавьж өгөөч ээ, мэдэхгүйгээ мэддэггүй хүн хамгийн тэнэг.
10 | 1 Хариулах
Зочин [64.119.23.112] 2022/10/6
Өмнө хэдүүлээ яаж хууртлаа, орчин үеийн янзын парк бараг л Диснейлэнд байгуулна гэсэн чин мон уран мэтийн нөхдүүдэд газраа алдчаа биздээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.139] 2022/10/6
Сумьяа маш зөв юм хийж байна. Газар чөлөөлөх талаар хийж байгаа зүйлсийг чинь үнэлж байна. Одоо ядаж нийтийн тээврийн автобуснуудаа яаралтай шинэчлэхгүй бол иргэд зутарч байна.
7 | 2 Хариулах
Зочин [192.82.88.46] 2022/10/6
Континентал зочид буудал хавиас Баянгол зочид буудал хавь хүртэл паркийн гакар доогуур авто зам барьчвал зүгээр дээ, мөн Нарны зам хавиас эгц хойшоо хуучин Нацагдоржийн хөшөө хүртэл тийм газар доорхи үам барьмаар байна
1 | 0 Хариулах
B hesgiig ni Mongolchuud huwaaj ideh ni dee? [202.126.89.146] 2022/10/6
B7gdiig ni nogoon baiguulamj bolgoochee hulgaich Sumtaa
1 | 0 Хариулах
Latin49 [122.201.31.92] 2022/10/6
saihan medee baina bayarlalaa rio.
1 | 0 Хариулах