“Стор пэй ББСБ” ХХК 164 дүгээр сургуульд “Бужигнуулдаг булан” тохижуулж, хүлээлгэн өглөө

ikon.mn
5 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

“Стор пэй ББСБ” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Баянзүрх дүүргийн 164 дүгээр сургуулийн нэг ангийг бүрэн засварлан тохижуулж, хүүхдүүд хөдөлж тоглох, чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх зориулалттай “Бужигнуулдаг булан”-г шинээр байгуулан сургууль, сурагчдад хүлээлгэн өглөө.

Хүүхдийн суралцах орчин зөвхөн хичээлийн танхимаар хязгаарлагдахгүй. Тэдэнд хичээлийн завсарлага болон чөлөөт цагаараа хөдөлж, тоглож, эрч хүчээ зөв зарцуулах боломжтой орчин мөн адил чухал. Энэхүү санаанд үндэслэн “Бужигнуулдаг булан”-г хүүхдүүдийн нас, хэрэгцээнд тохирсон, хөдөлгөөн болон идэвхтэй байдлыг дэмжих орчин болгон тохижуулжээ.

зураг
 
Дижитал хэрэглээ хүүхдүүдийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон өнөө үед тэдэнд хөдөлж, тоглох боломжтой орчныг нэмэгдүүлэх нь чухал болж байна. Улаанбаатар хотын улсын бага сургуулиудын 1-4-р ангийн 2,301 хүүхдийг хамруулсан судалгаагаар хөдөлгөөний идэвхгүй байдал болон дэлгэцийн урт хэрэглээ нь хүүхдийн сэтгэлзүйн асуудлын өндөр эрсдэлтэй хамааралтай байгааг тогтоожээ.

Үүнтэй уялдуулан Сторпэй “Бужигнуулдаг булан” төслөөр 1–5 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн орчиндоо дэлгэцээс түр холдож, хөдөлж тоглох, эрч хүчээ зөв зарцуулан чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх орон зайг бий болголоо.

зураг
 

Тиймээс “Стор пэй ББСБ” ХХК нь энэхүү төслөөр дамжуулан хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх сонголтыг нэмэгдүүлж, сургуулийн орчинд идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих бодит орон зай бий болгоход анхаарсан байна.

Төслийг хэрэгжүүлэхэд 164 дүгээр сургуулийн удирдлага, хамт олон идэвхтэй дэмжиж, хамтран ажилласан бөгөөд засвар, тохижилтын ажлыг “MBCrafts”-ийн баг гүйцэтгэжээ. Сторпэй хүүхдүүдэд зориулсан энэхүү орчныг бодитоор бий болгоход хамтран ажилласан сургуулийн удирдлага, хамт олон болон “MBCrafts”-ийн багт талархал илэрхийллээ.

зураг
 

“Бужигнуулдаг булан” нь нэг удаагийн тохижилтын ажлаар дуусахгүй. Сторпэй цаашид жил бүр нэг сургууль сонгон, хүүхдүүдийн өдөр тутмын хэрэгцээ, хөгжил, хөдөлгөөнийг дэмжсэн орчныг үе шаттайгаар бий болгох зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр нийгмийн хариуцлагын санаачилгаа хүүхдүүдийн сурч, хөгжиж буй орчинд бодит, урт хугацаанд ашиглагдах үр өгөөж болгон хүргэхийг зорьж байгаа юм.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Мөн Сторпэй энэхүү санаачилгаар дамжуулан бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдийг өөрсдийн боломж, нөөцөд тулгуурлан хүүхдүүдийн сурч, тоглож, хөгжих таатай орчныг нэмэгдүүлэхэд нэгдэхийг уриалж байна.

Хүүхдэд зориулсан нэг орчин өнөөдөр бий болж, олон боломж маргааш нээгдэнэ.

ВИДЕО:
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.