"Нийтийн тээврээр үйлчлүүлэх хүүхдийн картыг худалдаж авахад бичиг баримт шаардана"
Нийслэл хотын нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн 14.7 хувь нь хүүхдүүд байдаг бөгөөд тэд 200 төгрөг бэлнээр өгдөг, эсвэл шаардлагатай үед банкны картаа уншуулж 1,000 төгрөгөөр зорчдог байна.
Харин зориулалтын картаа ашиглаж төлбөрөө төлбөл 200 төгрөгөөр өдөртөө дөрвөн удаа цагийн хязгааргүй зорчих боломжтойг сануулав.
Нийтийн тээврийн автобусанд хүүхдүүд хөнгөлөлттэй үнээр зорчиход зориулагдсан биет картыг 6-18 насны хүүхдүүд ашиглана. 6 хүртэлх насны хүүхэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчдог.
Хүүхдийн картыг зорилтот бүлэг бус буюу оюутан залуучууд худалдан авч ашиглах зөрчил гаргаж байгаатай холбогдуулан картын борлуулалтыг зөвхөн “Улаанбаатар смарт карт” компанийн хэрэглэгчийн төвөөр болон Улаанбаатар хотод байрлах 23 гэрээт цэгээр хийж байна.
Борлуулагч нь сурагчийн үнэмлэхийг үндэслэн төрсний гэрчилгээг харж картыг олгох тул сурагчийн үнэмлэхийг биедээ авч очиж картаа худалдан авах боломжтой.
Нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэх хүүхдийн биет карт авах ба анхны бүртгэл хийлгэхэд шаардлагатай зүйлс:
- Хүүхдийн төрсний гэрчилгээ эсвэл И-Монголиа (e-Mongolia) лавлагаа
- Эцэг эхийн иргэний үнэмлэх
- Картын бэлэн үнэ -3,600 төгрөг байна гэж НТБГ-аас мэдээлэв.
Биет карт худалдаалж байгаа 23 цэг:
- Сонгинохайрхан дүүрэг, 37-р хороо Содон хороолол-U money ТҮЦ https://maps.app.goo.gl/B8NTGUBNYXsRX1q9A
- Сонгинохайрхан дүүрэг, 37-р хороо Цахилгаан тээврийн автобусны буудал- Сити шоп дэлгүүр https://maps.app.goo.gl/J34ctRNukuNNrAvJ8
- Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, 5 шар цагаан ТҮЦ https://maps.app.goo.gl/4emwMZpQo1J2KYx49
- Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, 32-р байрны буудал U money павильон https://maps.app.goo.gl/hvNSvb6mzggHK3Fc6
- Баянзүрх дүүрэг, 19-р хороо, 16-р хороолол, автобусны буудал хойд, Brown хүнсний дэлгүүр https://maps.app.goo.gl/dYBrSdQiEVqsWJhj9
- Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Цахлай зах, Тайхар хүнсний дэлгүүр https://maps.app.goo.gl/qoXYc4mqjrj68qPL8
- Баянзүрх дүүрэг, 17-р хороо, Да хүрээ зах, Арвин эрдэнэ хүнсний дэлгүүр https://maps.app.goo.gl/1oKwf9n7jQFgR3Ei7
- Баянзүрх дүүрэг, 23-р хороо, Улиастайн шинэ эцэс, Баялаг арвай хүнсний дэлгүүр https://maps.app.goo.gl/g8LZh7MFn12oX7Ds6
- Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Хууль сахиулахын их сургууль автобусны буудлын ТҮЦ https://maps.app.goo.gl/5XSYscVy2EnS9Rw36
- Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Бага тойруу Ард кино театрын автобусны буудлын баруун талын ТҮЦ https://maps.app.goo.gl/LrWC5dnkxADzWh1HA
- Чингэлтэй дүүрэг, 12-р хороо 32-н зүүн талын буудал Зоригт Од дэлгүүр https://maps.app.goo.gl/4Xo1ZAgLD3T3i5Jq5
- Чингэлтэй дүүрэг, 12-р хороо Дэнжийн 1000-ын 3-р буудал хүнсний дэлгүүр https://maps.app.goo.gl/rr3q4jrf5qpc9oxP8
- Чингэлтэй дүүрэг, 14-р хороо 9 Эрдэнэ зах https://maps.app.goo.gl/9VScjWRdhwRu5hUM6
- Хан-Уул дүүрэг, 21-р хороо Буянт-Ухаа спорт цогцолборын буудал баруун тийш Хонгор мини маркет https://maps.app.goo.gl/uieUtu1if3ahJn4i6
- Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороолол автобусны буудлын ард Сайн ломбард доторх хүнсний мухлаг https://maps.app.goo.gl/sip36RQ4tpb8kv4g6
- Нарангийн гол –шинэ эцэс NG mart https://maps.app.goo.gl/UUYwSxLZjWwrvB6r9
- Баянгол дүүрэг, 1-р хороо Төмөр зам /Вокзал - Хийморь хүнсний дэлгүүр https://maps.app.goo.gl/43buNCFPXKMZkJiX9
- Сүхбаатар дүүрэг, 4-р хороо Баруун 4 зам Элба буудал, Цагаан ТҮЦ https://maps.app.goo.gl/pRqDrai9rpSraUqM9
- Баянзүрх дүүрэг, 13-р хороо Офицеруудын ордон замын урд талын ТҮЦ https://maps.app.goo.gl/kcD2PcGP5yqxokdN6
- Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Чулуун овоо автобусны буудал замын урд талын ТҮЦ https://maps.app.goo.gl/n7DVbDDjsb9umAD28
- Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Чулуун овоо, Номин агуулахын замын хойно https://maps.app.goo.gl/AQ61U2rZ5V1yEYnQ7
- Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Ботаникийн эцсийн буудал замын урд талд https://maps.app.goo.gl/zgr9CgtXzGGpTWzb9
- Баянзүрх дүүрэг, 33-р хороо, Монгол шилтгээн, замын хойд талын автобусны буудал https://maps.app.goo.gl/CU2iWbwVcn3sYivM6
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
