СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Арилжааны банкны нэр ашигласан хуурамч дуудлага, SMS-ээс болгоомжил

ikon.mn
0 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ❗❗❗

Сүүлийн үед арилжааны банкуудын нэрийг ашигласан хуурамч дуудлага, SMS-ээр иргэдтэй холбогдож, “Зээлээ төлнө үү”, “Кредит картын хугацаа дууслаа”, “Таны нэр дээр зээл авах гэж байна” гэх мэт олон төрлийн зохиомол шалтгаанаар цахим банкны нэвтрэх мэдээллийг хууль бусаар авах оролдлого нэмэгдэж байна.❗

Иймд сэжигтэй дуудлага, SMS-д хариу өгч, цахим банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн нууц код, картын мэдээлэл зэрэг хувийн мэдээллээ өгөхгүй байхыг иргэд, олон нийтэд анхааруулж байна.

Ямар ч тохиолдолд банк таны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн нууц код, картын мэдээллийг асуудаггүй.

Сонор сэрэмжтэй байж, өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ цахим залилангаас хамгаалаарай. ️🛡💡

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.