ФОТО СУРВАЛЖИЛГА: Найдварыг сэргээхүй

Б.Мөнхтуяа, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотод үргэлжилж буй билээ.

Тус хурал цэнхэр бүс болон ногоон бүсэд хуваагдаж буй бөгөөд цэнхэр бүсэд албан ёсны хэлэлцүүлэг, уулзалт, арга хэмжээнүүд болно.

Харин ногоон бүсийн хувьд монголчуудын өв соёл, нүүдлийн иргэншил, тогтвортой хөгжил зэргийг таниулах соёлын хөтөлбөрүүдийн зэрэгцээ байгаль орчин, нийгмийн асуудал, хувийн хэвшил, бизнесүүдийн зорилго зонхилсон илүүтэй олон түмэнд нээлттэй орон зай болж байна.

Тэгвэл олон нийтийн нээлттэй орон зай болсон ногоон бүсэд хэн ямар зорилго тээж ирсэн, ямар шинэ шийдэл өнцөг байна вэ? зэргийг онцолсон дараах фото сурвалжилгыг хүргэж байна.

Ерөнхий зохион байгуулалтын хувьд ногоон бүс нь хурлын танхим, үзэсгэлэнгийн асар, шинжлэх ухаан болон олон нийтийн асар зэргээс бүрдэх бөгөөд та бүхэн эдгээр байгууламжаар зочилж олон төрлийн шинэлэг, санал шийдлүүдтэй танилцах боломжтой.

ХЭН ЯМАР ЗОРИЛГОТОЙ ИРЭВ?

Хурлын танхимд ороход голд нь байрлах ширээнүүдийн нэгэнд 20 дөнгөж гарч яваа болов уу гэмээр тэмүүлэл тээсэн харцтайгаар хоорондоо инээн хөөрөлдөх хэсэг залуус анхаарал татлаа. Магад тэд илтгэл тавихаар ирсэн байх.  Гэвч бусад илтгэгчтэй харьцуулахад нэг л өөр эрчим мэдрэгдэж байв.

Сансрын хиймэл дагуул, пуужин хийхээр нэгдэж гарааны бизнесээ эхлүүлээд явж буй тэд хөрөнгө оруулалт олохоор иржээ. Мөн ирэх гурван сарын хугацаанд дууны хурдыг гурав дахин үржүүлсэнтэй тэнцэхээр хурдтай пуужин, борооны үүл буудаж 20-25 хувийн илүү бороо оруулах технологи, цөлжилтийг ирэх нэг жилийн хугацаанд 90 хувийн гүйцэтгэлтэй харуулах хиймэл дагуулын дата машин зэргийг бүтээхээр төслөө боловсруулж гүйцээхээр төлөвлөсөн гэнэ. 

Гэтэл өнөөдөр бидэн шиг хэзээ ахиад бензинд дугаарлаж зогсохоо мэдэхгүй, өвөлдөө утаан дунд цахилгаангүй хоног өдрүүдийг өнгөрүүлж, зундаа халуун усаа хязгаарлуулдаг хүмүүст сансар огторгуй, хиймэл дагуул гэх яриа хол санагдах ч эдгээр залуусын хүсэлд хязгаар үгүй биз ээ.

Шинжлэх ухаан болон олон нийтийн танхимаас онцлох шийдэл бол “Иргэд яаж өөрсдийн санаачилгыг ажил хэрэг болгож болох вэ?” гэдэгт суурилсан Дархан-Уул аймгаас ирж оролцож буй Шинэ Ногоон Гудамж төслийнхөн байлаа.

Гэр хорооллын айлууд бороо орохоор шавар болон борооны уснаас болоод гэртээ байхад ч, гарахад ч нэлээд хүндрэлтэй тулгардаг. Түүнчлэн энгийн үед ч шороо тоос манараад амьсгалахад хэцүү, улаан тоосон дунд бүр болоогүй шөнөдөө гэрэлтүүлэг муутай харанхуйд амьдарч байна.

Харин энэхүү төслийг хэрэгжүүлж буй иргэд нь өөрсдийн хүсэл зорилгоор хашаа гудамжаа тэгшлэх, мод тарьж хашаажуулах зэрэг олон ажилд хөрөнгөө нийлүүлж, амьдран суугаа гудамжаа үлгэр жишээ тохижуулж, санаачилгаа ажил хэрэг болгоод явж буй хүмүүс юм.

Гэр хорооллыг хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөллөө, агаар бохирдууллаа зэргээр ад шоо үзэж, муу нэр зүүлгэсээр ирсэн. Гэвч хамгийн гол нь засаад янзалчихвал муухай юм гэж байдаггүйг, төр засаг нь хийж өгөхийг хүлээгээд суух биш өөрчлөлтийг өөрсдөө ч бас хийж болно шүү гэдгийг тэд харуулж байна.

ХҮРЭЛЦЭН ИРСЭН ИРГЭДИЙН СЭТГЭГДЛЭЭС. 

Иргэн: Олон хүний өөр өөр өнцөг, шинэлэг санал шийдлүүдтэй танилцлаа. Өмнөх өдөр нь ганцаараа ирсэн. Өнөөдөр гэр бүлийнхнийгээ дагуулаад хүүхдүүддээ багаас нь олон улсын хэмжээний хурал, үйл ажиллагаа ийм болдог, ингэж явагддаг гэдгийг үзүүлж харуулъя гэж бодсон.

Мөн өнөөгийн Монгол улсын нөхцөл байдал, юу нь болж байгаа, юу нь болохгүй байгаад ойлголтоо нэмэгдүүлээд явж байна.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг