ЦЭЛМЭГ ДИЖИТАЛ ИНТЕРНЭЙШНЛ СУРГУУЛЬ: Дижитал эриний дэлхийн иргэдийг бэлтгэх боловсролын орчин

СУРТАЛЧИЛГАА
Өчигдөр 12 цаг 55 минут
Сурталчилгаа
Зураг зураг
Үндэсний хөтөлбөрийг олон улсын хөтөлбөр, хос хэл, дижитал технологи, хувь хүний хөгжлийг дэмжих цогц шийдэлтэй хослуулан хэрэгжүүлж байна.

Өнөөдөр боловсрол зөвхөн хичээлийн мэдлэг олгох ойлголтоор хязгаарлагдахаа больжээ. Ирээдүйн хөдөлмөрийн зах зээл, технологийн хурдацтай хөгжил, дэлхийн боловсролын шинэ шаардлагад бэлтгэгдсэн сурагчийг төлөвшүүлэх нь орчин үеийн сургуулийн өмнө тулгарч буй гол зорилтын нэг болсон.

Энэ хэрэгцээ, өөрчлөлтийн хүрээнд дижитал технологид суурилсан сургалтын арга барил, олон улсын боловсролын хөтөлбөр, хэлний чадвар болон сурагч бүрийн хувь хүний хөгжлийг нэг дор цогцлоон хэрэгжүүлж буй сургууль бол Цэлмэг Дижитал Интернэйшнл сургууль юм.

2020 онд байгуулагдсан тус сургууль өнөөдөр 1–12 дугаар ангийн сурагчдад боловсрол олгож, Монголын үндэсний цөм хөтөлбөрийг Кембрижийн олон улсын хөтөлбөртэй хослуулан Монгол, Англи хос хэлээр сургалтаа явуулж байна. Цэлмэг Дижитал Интернэйшнл сургууль 2026-2027 оны хичээлийн жилд 850 гаруй суралцагч, 120 гаруй багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд сургалтын үйл ажиллагаандаа дижитал технологид суурилсан орчин үеийн шийдлүүдийг ашиглаж байна.

зураг
 

ОЛОН УЛСЫН БОЛОН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН УЯЛДАА

Сурагч Монгол Улсад төдийгүй олон улсын орчинд өрсөлдөх мэдлэг, ур чадвартай болохын тулд үндэсний боловсролын агуулга болон дэлхийн жишигт нийцсэн сургалтын хөтөлбөрийг уялдуулах шаардлага улам бүр нэмэгдэж байна.

Цэлмэг Дижитал Интернэйшнл сургууль энэ чиглэлд үндэсний Цөм хөтөлбөр болон Cambridge International хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлдэг. Сургалт Монгол–Англи хос хэлний орчинд явагддаг нь сурагчдад академик мэдлэгийн зэрэгцээ олон улсын харилцаа, хэлний чадвараа хөгжүүлэх боломж бүрдүүлж байна.

Сургуулийн сургалтын чиглэлд зөвхөн уламжлалт хичээлүүд бус, орчин үеийн нийгэмд шаардлагатай мэдээллийн технологи, англи болон хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалт ч багтдаг. Тухайлбал, IT болон AI чиглэлийн хөтөлбөр, хятад хэлний үндсэн сургалт, HSK шалгалтын бэлтгэл, IELTS, SAT, AP зэрэг шалгалтын бэлтгэл болон сурагчийн хөгжлийг дэмжих бусад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН СУРГАЛТ

Технологи нь өнөөдрийн хүүхдүүдийн ирээдүйн ажил, амьдралын салшгүй хэсэг болохын хэрээр түүнийг зөвхөн хэрэглэгч бус, бүтээлчээр ашигладаг, асуудал шийдвэрлэдэг иргэн болгон төлөвшүүлэх асуудал чухал болж байна.

Цэлмэг Дижитал Интернэйшнл сургуулийн онцлогийн нэг нь сургалтын үйл ажиллагаандаа дижитал технологид суурилсан арга барилыг нэвтрүүлэхэд чиглэдэг явдал юм. Сургуулийн нэрийн агуулгад ч туссан энэхүү чиглэл нь мэдээллийн технологийн мэдлэгийг тусдаа нэг хичээлээр хязгаарлах бус, орчин үеийн сургалтын орчин, цахим шийдэл, технологийн хэрэглээтэй уялдуулах зорилготой.

Бага ангийн сургалтын хүрээнд цахим технологийн хичээл, STEAM чиглэлийн агуулгыг хэрэгжүүлж, сурагчдын логик сэтгэлгээ, бүтээлч байдал, судалж шинжлэх чадварыг хөгжүүлэхэд анхаарч байна.

зураг
 

Харин ахлах ангийн сурагчдын хувьд IT, хиймэл оюун ухаан, гадаад хэл, олон улсын шалгалтын бэлтгэл зэрэг ирээдүйн мэргэжил, их сургуулийн сонголттой нь уялдах чиглэлүүдийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Мөн сурагч бүр нэмэлт AI багштай болж ЭЕШ, их дээд сургуулийн тэтгэлгийн бэлтгэлээ хангаж суралцдаг.

Сургуулийн орчинд бүх хяналтыг AI технологид шилжүүлэн сурагчдын аюулгүй байдал, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж байна.

АНГЛИ, ХЯТАД ХЭЛНИЙ ЧАДВАРТ АНХААРДАГ

Дэлхийн иргэн болохын тулд гадаад хэлний мэдлэг зөвхөн нэмэлт давуу тал биш, харин боловсрол болон карьерын өргөн боломжид нэвтрэх суурь чадвар болжээ.

Тус сургууль Монгол–Англи хос хэлний сургалтын орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ хятад хэлний сургалт, HSK шалгалтын бэлтгэлийг хэрэгжүүлж байна. Мөн AP, IELTS болон SAT зэрэг олон улсын шалгалтад бэлтгэх сургалтыг ахлах ангийн хөтөлбөртөө оруулан гадаад мэргэжлийн багш нараар заалгадаг.

Энэ нь сурагчийг зөвхөн сургуулийн дүнгээр бус, цаашид Монгол болон гадаадын их, дээд сургуульд суралцах, олон улсын боловсролын орчинд дасан зохицох бэлтгэлтэй төгсгөх зорилготой холбоотой юм.

зураг
 

СУРГУУЛИАС ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ РУУ: МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Ахлах ангийн сурагчдын хувьд хамгийн чухал асуудлуудын нэг нь мэргэжлээ зөв сонгох, өөрийн сонирхол, ур чадвартаа тохирсон их сургуулиа тодорхойлох явдал байдаг.

Цэлмэг Дижитал Интернэйшнл сургууль нь их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ болон гадаадад суралцахтай холбоотой зөвлөгөө, тэтгэлгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ нь сурагчийг 12 дугаар анги төгсөх хүртэл хүлээх бус, өөрийн цаашдын боловсролын чиглэлээ эртнээс тодорхойлоход нь дэмжих боломж юм.

2026 оны төгсөгчдийн 90 хувь олон улсын нэр хүндтэй их, дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах эрх авсан нь сургуулийн зөвлөх үйлчилгээний багийн үр дүн сайн байгааг илтгэж байна.

ОЛИМПИАД, ТЭМЦЭЭНЭЭР МЭДЛЭГЭЭ СОРИХ БОЛОМЖ

Сурагчийн мэдлэг, чадварыг зөвхөн анги танхимын хүрээнд үнэлэх нь хангалтгүй болсон өнөө үед олон улсын олимпиад, тэмцээн нь сурагчдад өөрийгөө сорих, дэлхийн түвшний өрсөлдөөнтэй танилцах боломж болдог.

Цэлмэг Дижитал Интернэйшнл сургууль олон улсын олимпиадын чиглэлээр AMO, SASMO, VANDA зэрэг тэмцээн, олимпиадад сурагчдын оролцоог дэмждэг. Ийм төрлийн оролцоо нь сурагчдын хичээлийн мэдлэгээс гадна өрсөлдөх чадвар, асуудал шийдвэрлэх арга барил, өөртөө итгэх итгэл, олон улсын үнэлгээний орчинтой танилцах боломжийг нэмэгдүүлдэг.

ОУ-ын болон дүүрэг, нийслэл, улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдадаа сургалтын төлбөрийн урамшуулал олгож сурагчдынхаа амжилтад бодит дэмжлэгийг үзүүлж байна.

зураг
 

ХҮҮХЭД БҮРИЙН СЭТГЭЛ ЗҮЙ, ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛД АНХААРАХ НЬ

Чанартай боловсролыг зөвхөн өндөр оноо, академик амжилтаар хэмжих боломжгүй. Хүүхдийн сэтгэл зүй, харилцаа, өөрийгөө ойлгох чадвар, нийгэмших үйл явц нь боловсролын салшгүй хэсэг юм.

Энэ хүрээнд Цэлмэг Дижитал Интернэйшнл сургууль SEEL сэтгэл зүйн хөгжлийн хөтөлбөр болон мэргэжлийн багийн үйлчилгээг сургалтын хөтөлбөртөө нэмэлтээр оруулан хэрэгжүүлж байна. Мөн сургуулийн зөвлөх үйлчилгээ нь сурагчдын сэтгэл зүй, хувь хүний хөгжил болон цаашдын боловсролын сонголтыг дэмжихэд чиглэдэг.

Хүүхэд бүрийн авьяас, онцлог харилцан адилгүй учраас тэднийг нэг хэвийн хэмжүүрээр бус, өөрийн давуу талаа нээж хөгжүүлэх боломжтой орчинд суралцуулах нь орчин үеийн боловсролын чухал зарчим юм.

БАГА АНГИАС ЭХЛЭН ИРЭЭДҮЙН ЧАДВАРЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ НЬ

Сургуулийн боловсролын суурь үе нь хүүхдийн цаашдын суралцах арга барил, өөртөө итгэх итгэл, мэдлэгт хандах хандлагыг төлөвшүүлдэг хамгийн чухал хугацаа юм.

Цэлмэг Дижитал Интернэйшнл сургуулийн бага ангийн хөтөлбөрт үндэсний цөм хөтөлбөр, Cambridge олон улсын хөтөлбөр, цахим технологийн сургалт, STEAM чиглэлийн агуулга болон хичээлийн дараах хөгжүүлэх хөтөлбөрүүдийг уялдуулж байна.

Мөн бага ангийн сурагчдад зориулсан сургалтын ачааллыг оновчтой байлгах, хөнгөн цүнхний бодлого хэрэгжүүлэх, амралт, унтлагын цаг болон хөгжлийн хэрэгцээг харгалзсан зохион байгуулалт хийж хүүхэд бүрийн суралцах таатай орчныг бүрдүүлэн ажиллаж байна.

Сургуулийн зорилго нь багаас нь эхлэн хүүхдийг академик суурь мэдлэгтэй, хэлний чадвартай, судалж шинжлэх сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, бүтээлч иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байна.

ТУРШЛАГАТАЙ ДОТООД, ГАДААД БАГШ НАРЫН БАГ

Боловсролын чанарыг тодорхойлох гол хүчин зүйлсийн нэг нь багш юм. Олон улсын хөтөлбөр, хос хэлний сургалт, технологид суурилсан боловсролыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд тухайн чиглэлдээ мэргэшсэн багшлах боловсон хүчин шаардлагатай.

Цэлмэг Дижитал Интернэйшнл сургууль нь дотоодын болон гадаад багш нарын хамтарсан багтайгаар сургалтаа явуулдаг бөгөөд 2026-2027 оны хичээлийн жилд  нийт мэргэшсэн 120 багш, ажилчид сургалт, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад бэлэн болоод байна.

Энэ нь сурагчдад Монголын боловсролын агуулгаас гадна олон улсын сургалтын арга зүй, хэлний бодит хэрэглээ, соёл хоорондын харилцааны орчинтой танилцах боломж бүрдүүлэх нэг хүчин зүйл болж байна.

АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН СУРГАЛТЫН ОРЧИН

Эцэг эхчүүд сургуулиа сонгохдоо сургалтын хөтөлбөрөөс гадна хүүхдийн өдөр тутам суралцах орчин, аюулгүй байдал, сэтгэл зүйн таатай нөхцөлийг чухалчилдаг болсон.

Цэлмэг Дижитал Интернэйшнл сургууль нь олон улсын стандартад нийцсэн аюулгүй орчныг бүрдүүлэхийг үйл ажиллагааныхаа нэг чиглэл болгон онцолж байна. Сургалтын орчинд академик мэдлэг, технологийн хэрэглээ, хүүхдийн хөгжил, аюулгүй байдлыг харилцан уялдуулахыг зорьдог.

Сургуулийн сурагч бүр шинэ хичээлийн жилд эрүүд мэндийн даатгалд давхар даатгагддаг бөгөөд даатгалд хамрагдсанаараа учирч болох эрсдэлээс бүрэн хамгаалагдсан байдаг.

“ДЭЛХИЙН ДИЖИТАЛ НҮҮДЭЛЧДИЙГ БЭЛТГЭНЭ”

Цэлмэг Дижитал Интернэйшнл сургуулийн алсын хараа нь “Бид дэлхийн дижитал нүүдэлчдийг бэлтгэнэ” хэмээн тодорхойлогддог.

Харин эрхэм зорилго нь өөрийгөө ялсан, амьдралын ухаантай, эрдэм мэдлэгтэй, шинийг санаачлагч иргэнийг төлөвшүүлэхэд чиглэдэг. Хамтын ажиллагаа, ёс зүй, эв нэгдэл, чанарыг үнэт зүйлсийнхээ нэг хэсэг болгон тодорхойлсон.

Энэ үзэл баримтлал нь технологийн мэдлэгтэй байх төдий бус, технологийн эрин үед өөрийгөө хөгжүүлдэг, шинэ орчинд дасан зохицдог, дэлхийн хаана ч мэдлэг, чадвараараа өрсөлдөх чадвартай иргэнийг бэлтгэх тухай ойлголтыг илэрхийлж байна.

ИРЭЭДҮЙН БОЛОВСРОЛ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛНЭ

Хүүхдэд өнөөдөр ямар боловсрол олгох вэ гэдэг нь түүний маргаашийн боломжийг тодорхойлно. Тиймээс ирээдүйн боловсролыг зөвхөн уламжлалт мэдлэгээр хэмжих бус, хэлний чадвар, технологийн мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, сэтгэл зүйн төлөвшил, дэлхийн хэмжээний өрсөлдөх чадвартай хамтатган авч үзэх шаардлага бий.

Цэлмэг Дижитал Интернэйшнл сургууль нь энэ хэрэгцээнд үндэсний болон олон улсын хөтөлбөрийг хослуулах, дижитал технологийг сургалтын орчинд нэвтрүүлэх, гадаад хэлний чадварыг хөгжүүлэх, олон улсын их сургуульд чиглүүлэх, хүүхэд бүрийн сэтгэл зүй, хувь хүний хөгжлийг дэмжих гэсэн цогц чиглэлээр бүрэн шийдсэн.

Өөрөөр хэлбэл, тус сургуулийн зорилго нь зөвхөн өнөөдрийн хичээлээ сайн мэддэг сурагч бэлтгэх бус, харин маргаашийн өөрчлөгдөж буй дэлхийд өөрийн мэдлэг, чадвар, бүтээлч сэтгэлгээгээрээ байр сууриа эзлэх иргэнийг төлөвшүүлэхэд чиглэж байна.

Цэлмэг Дижитал Интернэйшнл Сургууль

Бүртгүүлэх холбоос: forms.gle/tdPwM9kJBroPz3Kp6

Холбогдох утас: 7777-8207, 85793975
Хаяг: Хан-Уул дүүрэг, Таван Богдын замын эсрэг талд
Фейсбүүк хаяг: Tselmeg Digital International School

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.