Б.Пүрэвдагва: Автомашин ачилтыг болиулах асуудлыг судалж байгаа
Нийслэл хотын тээврийн хэрэгслийн албан татварыг бууруулах, автомашин ачилтыг болиулах эсэх зэрэг сэтгүүлчдийн асуултад хотын дарга Б.Пүрэвдагва хариулсан юм.
Тэрбээр "Нийслэл хотод энэ оны найм, есдүгээр сард нийт 28 хоног тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулсан. Энэхүү зохицуулалтын дагуу иргэд 14 хоног машинаа унаагүй, үүнийг 2027 оны авто зам ашигласны төлбөрөөс хасна. Авто зам ашигласны төлбөрийг НИТХ шийднэ.
Өөрөө явагч тээврийн хэрэгсэл буюу автомашины албан татварыг бууруулах хүсэлтийг УИХ-д өргөн барьсан. Уг асуудлыг УИХ шийднэ.
Автомашин ачилтыг болиулах асуудлыг судалж байгаа. Машин ачилтын компанийн ажилтнуудыг ёсзүйн болон харилцааны сургалтад хамруулах хувилбарууд яригдаж буй" гэв.
Сануулахад Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн албан татвар болон зам ашигласны төлбөрийн хэмжээг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
