Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн албан татвар болон зам ашигласны төлбөрийн хэмжээu 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмээд буй. Тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээ яг хэд болсон, хэдэн сарын хугацаанд төлөх ёстойг Нийслэлийн Татварын Газрын төсвийн орлого, удирдлагын хэлтсийн татварын улсын байцаагч О.Хуншагайгаас лавлалаа.
-Тээврийн хэрэгсэлд ногдуулах албан татвар хэрхэн нэмэгдсэн бэ?
-НИТХ-аас баталсан 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр тогтоолд 2,001 хүртэлх цилиндрийн багтаамжтай тээврийн хэрэгсэлд ногдох татвар нэг см.куб тутамд 72 төгрөг болсон. 2010 оноос хойш мөрдөгдөж байгаа үнээр 2,001 хүртэлх цилиндрийн багтаамжтай тээврийн хэрэгсэлд ногдох татвар 24 төгрөг байсан юм.
Авто тээврийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу 2,001 хүртэлх мотортой тээврийн хэрэгсэл дээд тал нь 144,000 төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл 2,000 хүртэл мотортой тээврийн хэрэгсэлтэй бол цилиндрийн багтаамжийг 72 төгрөгөөр үржүүлж төлөх татварын дүнг гаргана.
Харин 2,001-3,001 хүртэл мотортой тээврийн хэрэгслийн цилиндрийн багтаамж тутамд ногдох татвар 81 төгрөг, 3,001 болон түүнээс дээш мотортой тээврийн хэрэгслийнх 99 төгрөг болж нэмэгдсэн.
Нийслэлд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээ:
№ |
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл |
Жилд ногдуулах албан татварын хэмжээ /төгрөгөөр/ |
---|---|---|
1 |
2 дугуйтай мотоцикл |
6,000 |
2 |
3 дугуйтай мотоцикл |
9,000 |
3 |
Суудлын авто машин:
а/2001 см3 хүртэл б/2001-3001 см3 хүртэл в/ 3001 см3 болон түүнээс дээш |
/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/ 72 81 99 |
4 |
Микробус/15 хүртэл суудалтай |
35,000 |
5 |
Автобус |
52,000 |
6 |
Ачааны машин: 1/1 хүртэл тооны даацтай 2/ 1-2 тн-ын даацтай 3/ 2-3 тн –ын даацтай 4/ 3-5 тн-ын 5/ 5-8 тн-ын 6/ 8-10 тн-ын 7/ 10-20 тн-ын 8/ 20-30 тн-ын 9/ 30-40 тн-ын 10/ 40-50 тн-ын 11/ 50-60 тн-ын 12/ 60-70 тн-ын 13/ 70-80 тн-ын 14/ 80-90 тн-ын 15/ 90-100 тн-ын 16/ 100 тн-оос дээш даацтай |
75,000 105,000 135,000 165,000 240,000 270,000 300,000 420,000 540,000 660,000 840,000 960,000 1,080,000 1,200,000 1,320,000 1,440,000
|
7 |
Тусгай зориулалтын автомашин |
48,000 |
8 |
Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл |
42,000 |
9 |
Бага оврын трактор |
21,000 |
10 |
Чиргүүл/даацын 1 тонн тутамд |
16,500 |
11 |
Цахилгаан тэжээлт автомашин |
0 |
-Албан татварыг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор төгссөн сард төлөх үү?
-Авто тээврийн албан татварын тухай хуульд тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа тавдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно гэж заасан байгаа.
Тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 1, 6-аар төгссөн бол нэгдүгээр сард татвар төлөх журам цуцлагдсан.
Иргэд хуулийн хугацаанд буюу тавдугаар сарын 31-нийг дуустал тээврийн хэрэгслийн албан татварыг төлнө гэсэн үг.
-Хуулийн хугацаанд буюу тавдугаар сарын 31-нийг дуустал тээврийн хэрэгслийн албан татварыг төлөөгүй бол ямар зохицуулалт үйлчлэх вэ?
- Тээврийн хэрэгслийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй бол алданги, торгууль ногдуулна. Албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй бол татварын 10%-тай тэнцэх хэмжээний мөнгөөр торгох журамтай. Өөрөөр хэлбэл автомашины албан татвараа хуулийн хугацаанд төлөөгүй бол татвараа төлж, дээрээс нь 10%-тай тэнцэх хэмжээний торгууль төлнө.
-Автомашины албан татварыг хаана төлөх вэ, хувааж төлж болох уу?
-Тээврийн хэрэгслийн албан татварыг И-Монголиа, Гэрэгэ киоск, арилжааны банкны аппликэйшнууд, smartcar.mn, autobox.mn, etax, Ebarimt аппликэйшнд автомашины улсын дугаарыг оруулж, эсвэл банкны салбаруудад очиж бэлэн мөнгөөр төлж болно.
Автомашины албан татварыг хуулийн хугацаанаас өмнө төрлөөр нь хувааж төлж болно. Тодруулбал банкны аппликэйшнээр төлөх тохиолдолд автомашины албан татвар, авто зам ашигласны болон агаарын бохирдлын төлбөр гэсэн сонголтоос бүгдийг нэг дор төлөхгүйгээр хуулийн хугацаанд багтаан дараалж төлж болно.
-ББСБ-ын зээлээр автомашин авсан тохиолдолд татвараа яаж төлөх вэ?
-Зээлээр машин авсан бол улсын дугаарыг оруулахад албан татварын нэхэмжлэл гарч ирэх тул эзэмшигч төлнө.
-Автомашинаа оношилгоонд оруулах үед албан татвараа заавал төл гэх шаардлага тавих уу?
-АТҮТ-тэй хамтран ажиллах гэрээний хүрээнд тээврийн хэрэгслийн албан татварыг төлөх хуулийн хугацаа дуусаагүй үед зөвхөн оношилгоонд оруулж болно. Харин автомашины албан татвар төлөх хуулийн хугацаа хэтэрсэн үед татварыг төлүүлж байж оношилгоонд оруулах шаардлагыг тавина.
-2024 оны татвараа төлөөгүй бол нэмэгдсэн үнээр төлөх үү?
- Тээврийн хэрэгслийн 2024 оны албан татварыг төлөөгүй бол 2025 онд төлөхдөө нэмэгдээгүй үнээр төлнө.
-Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг албан татвартай зэрэг төлөх ёстой юу?
-НИТХ-ын 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээ тав дахин нэмэгдсэн. Авто зам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн албан татвартай хамт төлөх системтэй. Гэхдээ зэрэг төлөхгүй, дараалуулж төлсөн ч болно.
2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байгаа нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!