Нийслэлийн төсөвт 2025 онд 3 их наяд 856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталсан бөгөөд үүнээс 85.9 хувь буюу 3 их наяд 314.4 тэрбум төгрөгийг татварын орлогоор, 14.1 хувь буюу 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлнэ.
Ирэх оны төсвийн нийт зарлагын 38.1 буюу 1 их наяд 329.3 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 50.4 хувь буюу 1 их наяд 720.2 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардалд, 2.2 хувь буюу 78.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 8.9 хувь буюу 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 0.4 хувь буюу 14.1 тэрбум төгрөгийг алслагдсан гурван дүүргийн санхүүгийн дэмжлэгт олгохоор төлөвлөжээ.
Нийслэлийн 2025 оны төсвийг дараах үндсэн бодлогын хүрээнд боловсруулсан байна.
Үүнд:
- Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
- Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулна.
- Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийж авто замын түгжрэлийг бууруулна.
- Өнгөрсөн он жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгажээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!